Friday, May 16, 2014


Чулууны мэргэ /ховлог/
Ховлог нь монголчуудын дунд өргөн тархсан төлөг юм.
Ховлогыг хаа явсан газраасаа 41 буюу 21 чулуу аваад л санасан
хэргээ бүтэх эсэхийг үзэж болдог.
Таалж авсан чулуундаа мэдэхийг хүсч байгаа зүйлээ шившээд
чулууг гурван хэсэгт хувааж, хэсэг болгоныг дөрөв дөрвөөр тасласаар
үлдсэн чулууг хэсэг болгоны дээр тавина.
Дараа нь хэсгүүдээ нийлүүлээд дахин шившиж, гурван хэсэгт
хуваагаад мөн л дөрөв дөрвөөр тасална.
Ер нь дөрвөөр таслахад нэг чулуу үлдсэн байх ёстой.
Дөрвөөр тасласаар үлдсэн чулуунуудыг дээр тавьсан чулуунуудын
доор хоёр дахь эгнээ болгон байрлуулна.
Гурав дахь эгнээг мөн ингэж үүсгэнэ. Ингээд гурав гурваар гурван
эгнээ болгоод, хэсэг бүрээс хоёр хоёр чулууг авч, үлдсэнийг нь тайлж
уншина.
Баруун гар талд байгаа эгнээ бол таны тал, харин зүүн гар талынх
бол бусдынх юм.
1. Хамгийн эхэнд таслахад тус тус бүр гурав буувал хэрэг сэтгэлчлэн
бүтэх маш сайн гэж үздэг тул мэргийг цааш дэлгэхгүй.
2. Голын хэсгийг “зүрх” хэмээн нэрлэнэ.
Зүрхэнд хоёр буувал саадтай, нэг буувал баяртай гэж үзнэ.
3. Дээд эгнээний дундахыг зам гэнэ. Тэнд хоёр чулуу байвал зам
саадтай, нэг байвал зам чөлөөтэй гэсэн үг.
4. Дунд талын хоёр хажууг ганзага дөрөө гэнэ.
Хоёр ганзага буюу дөрөө нэг нэгээр байвал болох ёстой зүйлийг
болгохгүй гэж хавчиж боож байна гэсэн үг. Харин хоёр хоёр
байвал байх юм бүтэмжтэй.
5. Хоёр талын барууныг манай талын босго, зүүнийг нь айлын
талын босго гэнэ. Аль талд нь хоёр үлдэнэ вэ тэр тал нь
дийллээ, гарт ороод ирлээ гэж үздэг.
6. Аль нэг талд нь гурван ганц үлдвэл хэргээ бүтээхээр улайран
дайрч байна гэж үзнэ.
7. Өөрийн эгнээний хамгийн дээд талд ганц байвал сэргэлэн
сайн, дундах нь хоёр байвал цатгалан олзтой, нэг байвал
хоосон ядуу, доод талын эгнээний дундах нь хоёр байвал хэл
сурагтай гэх зэргээр тайлдаг.
8. Голын дээд хэсэгт ганц, бусдад нь цөм хоёр байвал зам
нээлттэй, магнай баяртай алтан хайрцаг гэж үзнэ.
 
Зоосны мэргэ
Үйлийн үрийг зоосны хар цагаанаар ялгах нь амар ч үнэн худлыг онож хэлэх нь эрдэмт хүний ухаан буюу. Зайран Д.Бямбадорж

Есөн зоосны судар

Анхны төлгийг тэнгэр мэдтүгэй гэнэ. Дундах төлгийг тэнгэр газар гэнэ. Эцгийн төлгийг төрийн сүлдэнд гэнэ. Есөн зоосны төлгийг  баригч хүн тэнгэр сахиусандаа сайтар сүжиглэж байсугай. Есөн зоосыг 7 ба 21 удаа угаана.
Сүм
Нарны гэрлээр хамаг харанхуйг гийгүүлсэн мэт санасан бүхэн бүтэх. Гэрийн, зочдын, амины төлөг бүгд сайн. Тэнгэр сахиус ивээн өршөөх болно. Ажил албанд сайн. Оргон зайлсныг олж барих. Тэнгэр сахиусны хилэн гэмгүй ч тэнгэртээ тахь, сахиусандаа сэржим өргүүлбэл бүр сайн бөлгөө.
Цагаан сүм
Ер бүгд дор сайн. Аливаа худалдаа бүхэн олз олох, явдал бүхэн бүтэмжтэй сайн. Алдсаныг үзвээс баруун хойд буюу зүүн зүгт сураг гарч олдох, түргэн эр. Аливаа санасан явдал хэрэг саадгүй бөгөөд сайн. Өвчний хувьд бол тэнгэр сахиусны хилэн их, тэнгэр сахиус долоон өвгөн одонд сэржим өргүүл. Нүүрэндээ сорвитой хүнээс гайтвал сэржим өргүүл. Явдлын хүн мэнд явж байна. Удахгүй ирнэ. Үр хүүхэд дор хүү төрнө.
Хар сүм
Аливаад явсан хүнд саадтай ч 3 хоногт ирэх. Эрэл бол холгүй ойр. Удаан олох. Гөрөөлөх авлах. Өвчин бол үхээрийн хорлолтой тул лус тахих. Дотор барцадын дом хийлгэвэл сайн. Олз ба худалдааны хувьд ашиг хонжоо их, тэнгэр сахиусанд сан тавиулж, их онгодод даатгал өргүүл. Тэгвэл дайсны зүйлийг дарахад сайн. Аливаа алдагдсанд бол олоход бэрх. Ажил үйлс бүтээх сэржим өргүүл. Ингэвэл сураг гарч олдоно. Үр хүүхэд ирэх нигууртай. Тэнгэр сахиусандаа сайн залбир. Ер нь сүм 3 удаа буувал сайн. Сүм бол хүний орон гэдгийг анхаар.
Уул
Хэрэг ба хамаг үйлс дор сайн. Явагсад түргэн ирэх. Зарга хийвэл дийлэх, өвчин түргэн эдгэрэх. Алдсаныг ойроос олох. Үр хүүхдэд нигууртай. Дайсан үгүй. Олз олох. Уул бол хийморь юм.
Цагаан уул
Хүч ихтэй тул аливаа хэрэг дор сайн. Айдас хүйдэс үгүй. Дайсанд үл ялагдах, тэнгэр сахиус өршөөх, өлзий хутаг өршөөх, явдал мөрд саадгүй, олз олох. Алдсан зүйлийг үзвээс уул ба ус хадтай газраас олдоно. Өвчин бол өмнө зүгээс хар морьтой хүн ирснээс буюу улаан идээ идсэний бузар байх тул идээний бузар гаргах. Үр хүүхдийн нигууртай. Худалдаанд ашиг их. Сайн төлөг, аливаа үйлс бүтэх замтай. Идээний дом хийлгэх.
Хар уул
Хол газар одсон хүн түргэн ирнэ. Аян замд хийгээд ажил албанд олз ашигтай худалдаа арилжаа бүтэмжтэй, саадгүй сайн. Алдсан зүйлийн эрэл саадтай, удаан. Өвчний хувьд улаан махны бузар их тул үл таних айлд мах шарж идвээс эдгэнэ. Хээрийн гал тахих. Галын дом тахилга хийнэ.
Онгоц
Эм хүн нь хоёр сэтгэл төрвөөс эцэстээ муу. Эрэл бол ойроос олно, өвчин бол хойд зүгээс улаан буюу хар бараан өнгийн эд авснаас, бэлбэсэн эмийн гараас бузар идээ идсэний улмаас үүссэн тул идээний дом хийлгэвээс эдгэрнэ. Идээний дом хийлгэх рашаанаар утлага хийх.
Цагаан онгоц
Өөрийн үйлс дор сайн. Хол газар одсон бол ирж явна. Алдсан бол ойроос олно. Өвчин хүнд боловч амь нас бат сайн. Үр хүүхэд төрнө. Ажил үйлс бүтээх сэржим өргөх.
Хар онгоц
Аливаа санасан үйлс үл бүтэх. Гэрийн дотор хэрүүл хямрал болох, тэнгэрийн хилэн их тул тэнгэр сахиусандаа сан, галын дом хийх, өвчний хувьд хүндрэх тул Их онгодод даатгал хийж, сүлдийг дуудуулах. Эдгэнэ. Онгоц, сар хоёр бол эм хүний сүлд.
Арслан
Мэргэн оточ өвчнийг эдгээх мэт. Гэр ба амин дор хийгээд үйлс бүхэн дор сайн. Орон балгасыг мянган аянгаар эвдэж үл чадахтай адил. Харин ган гачиг дэлгэрч магадгүй тул овоо, лус тахиулах . Хамаг үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх ба явсан хүн саадгүй. Үр хүүхэд олдох нигууртай. Худалдааны хувьд ашиг ихтэй, алдсаныг хялбар түргэн олох. Дайсан, хулгай дээрмийн аюулгүй, өвчин тахалгүй, хийморьгүй цог жавхлан дэлгэрэх сайн.
Цагаан арслан
Хатсан газраас эрдэнэ олсон мэт, хайртай хүнтэй учрах мэт. Амь нас бат, холоос сүр сүлд ирэх мэт. Эрэл бол өөрөө ирнэ. Өвчинд бол лус тахиулж, даатгал хийлгэх. Эдгэнэ. Хол явсан хүн олз ихтэй ирнэ. Худалдаанд ашиг ихтэй. Үр хүүхэд дэлгэрнэ. Цэргийн аянд сэрэмжлэн  яв. Аливаа үйлс сүүлдээ хурд мэт эргэн дайсны нүүр буцна. Алс явсан хүн 3 хоногт буцна. Ажил үйлс бүтээх сэржим өргөх. 7 өвгөнд тахилга өргөх.
Хар арслан
Хар хүн хишиг олз олох. Худалдаанд олз ашиг ихтэй ирнэ. Алдсан юманд бол ноён хүний сүргээс олох буюу түшмэл хүнээс сураг сонсож олно. Өвчинд лусын хорлолтой тул лус тахиулах. Худалдааны ашиг их боловч хэл амны сэржим хийлгэх. Орсон зүйлийг тогтооно. Арслан буух нь лусын хорлол, жатгатай гэж хэлдгийг анхаар. Арслан нар хоёр  хол эр хүний сүлд байдгийг анхаар. Лус тахиулах. Хараал хариулгын сэржим хийлгэх. Хэрээний толгойгоор дом хийлгэх.
Чоно
Ер нь муухан төлөг. Гэр ба амин дор сайн. Гагцхүү жуулчлан одвоос бусдад сонжигдох унасан моринд халтай. Амь насаа даатгах, ажил үйл бүтээх сэржим хийлгэх. Хэрэг тус бүтэх. Аливаа алдсанд зүүн зүгт хүнээс сонсож олох. Заргалдвал дийлнэ. Худалдааны ашиг өчүүхэн. Өвчинд бол улаан идээ идсэн ба галд бузар орсноос буюу хэрүүлтэй газраас улаан мах идсэнээс болж бөөлжих буюу суулгах явдал бий тул бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх. Эдгэнэ.
Цагаан чоно
Аливаа үйлс түргэн бүтэх, хол газар явсан хүн олз ашиг ихтэй ирнэ. Аливаа алдсанд өмнө зүгээс сураг сонсож олох, хэрүүл буюу заргын тал сайн. Өвчинд хар бараан эдээс гайтах, тэнгэр сахиусын хилэн их. Долоон бурхан одыг тахиваас сайн. Орон гэртээ гал тахиул. Худалдаанд олз ашигтай. Үр хүүхэд ховор. Ер нь чоно гурван удаа буувал муу. Учир нь хаан хүн түшмэл хүнтэй учирвал ял олз хохирох муу. Сүлд дуудуулах.
Хар чоно
Явдал дор саадтай, хулгайд сэрдэгдэх, хүн ба малын гарзтай. Бас хэл ам, бузар түйтгэртэй, өвчин ужиг, амь насанд цөвтэй. Хэл амны сэржим өргүүлэх, харын хариулга дом хийх. Гарзын үүдийг хааж, галын дом, хэл амны хариулгын сэржим хийх.
Нар
Нэгэн өдрийн юманд сайн. Жирэмсэн дор сайн. Явдлын хүнд саад их, өвчинд бол бэлбэсэн эмийн газраас улаан идээ ба улаан эд авсан, толгойг ороолгосноос лусын хорлолтой тул лус тахиулах.
Цагаан нар
Санасан үйл нэгэн өдөрт бүтэх. Явдалд саадгүй сайн. Эрэл зүүн хойд зүгээс сураг сонсож олдоно. Өвчин болбоос эрээн эдмэлээс гайтсан тул дөрвөн зүгт эд зүйлийг гаргана. Ариусгалын дом хийх. Сүлд дуудуулах.
Хар нар
Аливаа үйлсэд муу тул дайсны орсон мэт тэнгэр сахиусанд бузар халдсан тул ариусгалын дом хийх. Бэлбэсэн эмийн бузар болсноос  их хэл амыг таслахын тулд хэл амны сэржим өргөх, сүлд дуудуулах, даллага авахуулах.
Хэрээ
Хүн ба малын гарзтай. Бие сэтгэл дагасан өвчин бол улаан мах ба улаан эдийг ад дагаж ирсэн тул барцадын дом хийх. Явгарсанд бол баруун зүгээс сураг сонсож олох. Босуулыг барих. Хол явсан хүн олз ашиг олох сайн. Даллага авахуулах.
Цагаан хэрээ
Гэрийн дотор эд таваар дэлгэрэх. Басхүү даллага авахуулбаас улам сайн. Өвчинд бол хар морьтой хүн идээ авчирснаас горьдсон буюу улаан эдээс гайтах. Эд зүйлийн засал хийх. Босуул хүн үхнэ. Алдсаныг урд зүгээс сургаар олох. Худалдаанд дунд. Үр хүүхдийн нүүр өчүүхэн. Галын дом хийх.
Хар хэрээ
Ургийн хүн архи, мах авч ирэх тул аливаа малд хор болох тул галын дом хийлгэх зочин түргэн ирэх. Алдсаныг зүүн хийгээд баруун зүгт эрвэл олох. Өвчин урвах ба ширүүн тул утлага рашаанаар зөөлөн дом хийж наранд сүү өргөх, онгод шүтээндээ даалт хийж, бие сэтгэл дагасан барцадын дом хариулгын сэржим хийх.
Сар
Санасан хэрэг үйлс бүтэх ба аливаа газар очвол нөхөртэй учрах. Зарга хийвэл дийлнэ. Дайсанд дийлдэхгүй, нөхрийн тулд нөхөд олон. Өвчинд бол бузар, муу идээ идсэний бузар тул идээний дом хийлгэ. Аливаа малын гарзтай тул гарзын үүдийг хааж, галын дом, галын тахилга хийлгэх. Явсан хүн түргэн ирнэ.
Цагаан сар
Аливаа үйлс шударга бүтэх сайн. Өвчинд бол бузар идээ идсэний бузар тул идээний дом хийлгэх. Босуул удаан эрүүлэх нь. Хол газар явсан удаан ирэх. Худалдаанд ашиг үгүй. Үр хүүхэд өчүүхэн. Идээний бузар. Рашаанаар арвилах, биеийн барцад арилгах.
Хар сар
Үйлдэл үйлс бүтэх нь саадтай. Ноён хүнтэй учирвал харийн газраас авах адил аянд, албанд ч сайн. Олз ашиг удаан бүтэх, малын гарзанд газар лусыг тахиул. Өвчинд хар морьтой хар өараан хувцастай хүнээс хар эд авснаас гайтай, ад зэтгэрийн хорлолтой тул овоо, лус тахиулах, тэнгэр сахиусыг тахь. Алдагдсаныг үзвэл олоход бэрх. Хар хэл ам, хараалын хариулга сэржим өргүүл. Хар хэл ам хараалын хариулга хийх. Бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх.
Бумба
Бумбыг рашаанаар дүүргэсэн мэт, хуурай газраас ус гарах адил, хувхай модноос навч цэцэг дэлгэрэх мэт сайн. Гэр хийгээд аминд, зочинд ер нь бүхэнд сайн. Дайсны зүйл үгүй. Хань нөхөд олон. Хол явсан хүнээс сайн үг сонсох. Алдсаныг түргэн олох, өвчинд улаан эд гай авчирна.
Цагаан бумба
Ямарваа үйлс бүтэх сайн. Өвчин бол үхээрээс болсон тул үхээрийн бузар гаргуулах. Босуул хүнийг үзвэл баруун хойноос сурагтай. Олдоно. Аливаа алдагдсанд “явгарсанд” өндөр уулнаас гарзгүй олдоно. Худалдаанд ашиг хонжоо их. Явсан хүн саадгүй түргэн ирэх. Үр хүүхэд сайн. Нөхрийн хувьд олно, удаан сайн. Үхээрийн бузар.
Хар бумба
Сайн боловч саадтай, аминд тогтвортой. Тэнгэр сахиусын хилэн их. Лусын сэржим өргөх. Явдал мөрд нөхөр үл олох. Гөрөөлбөлавлах эрлийг сургаар олох. Бие дагасан барцадын дом хийлгэх. Лус тахиулах

МЭРГЭ ТӨЛӨГ
далны мэрэг гурван цагийн үйлийн үрийг хэлж чадах мэргэ төлгийн дээдийн дээд юмаа Д.Бямбадорж

                         Далаар мэргэлэх нь:

Далаар мэргэлэх нь бидний өвөг, дээдсээс уламжилж ирсэн нэн
эртний мэргэлэх арга юм. Монголын их хаан Мөнх далаар мэргэлж
байхыг 1254 онд Францын элч, жуулчин хэд хэдэн удаа үзсэн тухай
аяны тэмдэглэлдээ тэмдэглэсэн байдаг. Мөнх хаан бол Тулуй эзэн,
Сорхагтани бэхи хатан нарын дундаас мэндэлсэн Монголын дөрөв
дэх их хаан юм.
Чингис хааны хүү Тулуй (1187-1232) эзний хатан Сорхагтани бэхи
хатныг дэлхийн хамгийн ухаантай, бөө сэцэн хатан хэмээн Монголд
төдийгүй Европ, Азийн олон улсад хүндэлж байсан тухай доктор
Д.Хоролдамба “Дэлхийд алдаршсан Монгол хатан Сорхагтани бэхи”
гэдэг номдоо өгүүлсэн нь нэн сонирхолтой байна.
Үүнээс үзвэл Монголчууд хонины далаар мэргэлэх өнө эртний
уламжлалтай болох нь мэдэгдэж байгаа юм.
Далаар мэргэлж сурахын тулд үсэг, өнгө, хэлбэр, гадна байдал, ан
цав гэсэн үндсэн таван шинжийг, далны ясан дээр гарч болох тэмдэг
бүрийг сайтар мэддэг, түүнийг “уншиж”, зөв ойлгож, тайлбарлаж
чаддаг байх зайлшгүй шаардлагатай.

Даланд байдаг таван шинж тэмдгийн талаар товчхон

өгүүлье.
1. Бараавтар өнгөтэй, тослог бол: Толгой дээрээ хар ноостой,
нуруугаараа алаг, гэдсэндээ хүйсний хавьцаа хар, үс нь урт
гахай адил явдалтай хонь.
2. Тослог бус, дун цагаан өнгөтэй бол: Шар толгойтой, нурууны
нь ноос боровтор хүрэн, ямаа адил тачир, ширүүн ноостой,
янгир адил хэлбэр галбиртай хонь.
3. Улаавтар судал бүхий, хавчигдуу артай бол: Улаан буурал
өнгөтэй, өтгөн ноостой, том цүнхгэр гэдэстэй, ирвэс маягтай
хонь.
4. Цэнхэрдүү туяатай, бичгийн цааснаас ч нимгэн: Хөх
толгойтой, сийрэг ширүүн үс ноостой, нохойтой төсөөтэй
хонь
5. Тоос шороон өнгөтэй: Өтгөн ноостой, шилүүсэрхүү хонь
хэмээн тодорхойлж үздэг байна.

Далны толгойгоор эзнийг шинжих:
1. Далны толгой өргөн, ирмэг зах нь тавиун бол эзэн бэл чинээ
сайтай, түвшин сайн хүн болохыг илэрхийлдэг.
2. Далны толгой давчуу, хүнхэр байвал хонины эзэн дунд зэргийн
хөрөнгө чинээтэй, ажил хэрэгтээ завгүй.
3. Далны толгой өргөн, зузаан бол эзэн нь уран цэцэн яриа
хөөрөөтэй, хөгжилтэй хүн.
4. Далны толгой урт гонзгой, хавчиг нарийн эзэн нь ховдог, заваан
болхи, нэлээд гүймхий, бас муу хүн аж.
5. Далны толгой хатуу, нимгэн байвал эзэн нь худалч, зусар
бялдууч хүн гэсэн таван үндсэн хэсэг болгон шинжих арга
байдаг.

Далны таван орон, тэдгээрийн утга учир, арга засал: Даланд
байх таван оронд хамаарах таван шинж, тэмдэг байдаг. Үүнд:
Тэнгэр орон,
Лусын орон,
Тэнгэрийн орон,
Дайсны орон,
Эрлэгийн орон
Эдгээр тав орон болно. Энэ таван шинжид тулгуурлан мэргэлдэг
байна. Тэнгэр оронд хоёр зам, Лусын оронд хоёр зам. Дайсны оронд
хоёр зам, Эрлэгийн оронд хоёр зам байна.
Нэг цагаан, нэг хар хоёр зам байдаг нь сайн, муу шинж тэмдгийг
илэрхийлнэ.

Цагаан зам.
1. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр ивээх
2. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр ивээж байгааг, сайн
шинж тэмдгийг заана.
3 Лусын орон тийш чиглэсэн байвал өвчтөн Лусын ивээлд
байгааг үзүүлнэ.
4. Тэнгэрийн орон тийш гарсан бол Тэнгэр нар өвчтнийг ивээж
буй.
5. Дайсны орон тийш гарсан байвал тухайн жилдээ дайснаа
ялахыг өгүүлж буй.
6. Эрлэгийн орон тийш цагаан зам гарсан байвал золгүй явдал үл
тохиолдоно.

Хар зам.
1. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр өвчтнийг зөнд нь орхиж
байгааг, тэнгэр уур хилэнг илэрхийлнэ.
Засалд: Тэнгэр цагаан хадаг тавьж, арц, хүж асаан, тансаг саванд
хийсэн алт, мөнгө, үнэт зүйлс, арвай, будаа, амтат идээ өргөнө. Сан
тавьж 12 хөлгөөр тахих. Тэнгэр тахилд сан тавьж ариутгасан бөөд
цагаан морь буюу цагаан идээгээр өргөл өргөх ёстой.
2. Лусын орон тийш гарсан бол Лусын хорлолыг илтгэнэ.
Засалд: Лус савдаг аргадах, архи, сүү, арвай, 4 талд гал түлэх,
тунгалаг булгийн ойролцоо алт, мөнгө, хаш, сувд, зэс, гууль, номин
элдэв төрлийн идээ будааг тавганд хийж тавих ба дөрвөн зүйл хар
зүсмийн малаар (адуу, хонь, үхэр, тэмээ) Лусын хааныг тахихад
бэлдэж, тахил өргөх газраа уясан байна. Тахилга дууссаны дараа
Лусын хаадын дүрсийг онгон цэвэр газар орхиж тахилд бэлдсэн зүйлээ усанд өргөдөг.
3. Тэнгэрийн орон тийш гарсан бол тэнгэрийн хилэнг зааж буй.
Засалд: Хурмаст тэнгэрт мөргөн залбирч, цагаан морь унасан ес
буюу таван хүнд түүнийг бариулж, сайхан товцог дээр аваачин, үнэт
эд юмсын хамт газарт булах ёстой. Дахин мөргөл залбирал үйлдээд
эргэж ирнэ.
4. Дайсны орон тийш гарсан бол жилийн турш ялагдалд орохыг
заана.
Засалд: Бөө удган залж, хар хэл амыг дардаг архи, сэржим сүү
өргөх. Хар дайсныг ялахын тулд хар утсыг хадуураар тас хэрч.
5. Эрлэгийн орон тийш хар зам гарвал тухайн жил уг хүн хаашаа
ч, юунд ч явсан гай зовлонд учирч магад.
Засалд: Төөрөг засал, гайд гаргах, гайд гаргах үед сурвалжтан 49
толгой, энгийн хүн 4 толгой төрөл төрлийн мал золиослоно.
Бусад зүйл: Бас таван төрлийн гал буй.
Үүнд:
1. Дээдийн гал,
2. Түшмэдүүдийн,
3. Туслахууд,
4. Өөрийн,
5. Төрөл төрөгсдийнх.
Хулгай, өвчин, гай зовлон, саад тотгор, урагшгүй бүтэшгүй явдал
зэргийн талаар мэргэлэх үед гарсан зам буюу ан цавууд дээр дурдсан
галтай давхцах буюу тэдгээр тийш чиглэсэн байвал өвчин гал дээгүүр
тэгнэж байгаа, хулгайч шууд ирж яваа, гай зовлон хар замаар нүүрлэх
гэж буй, саад тотгор замд тээглэж байгааг өгүүлж буй юм.
Жишээлбэл: Өвчний шинж тэмдгүүд: тэнгэр зүгээс ямар нэгэн
шинж (ан цав) гарсан байвал харь хүнээс нэг бол цээж, толгой цагаан
адуу унасан хүнээс болж өвджээ гэсэн үг.
Далыг шатаахад тэнгэр орон, хар зам хавьд яс хэлтэрч унавал гай
зовлонг буурал юмуу, саарал морь унасан, нүүрэндээ сорвитой, үсэнд
нь буурал суусан, огцом чанга дуутай, доголон буюу хазгар, нүд нь
согогтой хүнээс болж, гай зовлон нүүрлэж байгаа гэсэн үг.
Энэ бүх шинж тэмдэг таарч байвал заавал гай ирнэ.
Далны яс Лусын орны хавьд эмтэрч, цоорвол бараан царай, тасархай
хамартай нүүрэн дээгүүрээ гувдруу сорвитой, хатингар туранхай
биетэй паргиа сөөнгө хоолойтой, гартаа мухар хуруутай, духандаа
мэнгэтэй хүн халзан морь хөлөглөн ирснээс гай учирсан байна.

Өвчнийг мэргэлэх нь: Эрлэгийн орны орчим хагарч хугарсантэмээ
унасан, өндөр биетэй, тасархай хамартай хүн, эсвэл будаггүй
эмээлтэй, өрөөсөн дөрөө нь хугарсан, сэтэрсэн, дарвагар уруултай,
үнсэн хөх царайтай, хөмсөг сормуус ихтэй, урт хумс, сэгсгэр үс, хонхор нүдэт, барзгар, цоохор хүн архи авчирсан нь гай дууджээ. Дайсны орон хавьд эмтэрвэл-халзан толгойтой, улаан юмуу, шар царайт, малгайн залаагаа хажуу тийш унжуулж, захгүй дээл өмссөн, татанхай алаг морьтой хүн, эсвэл цонхигор цайвар царайтай, наримгар хамартай, пажигнасан дуутай, навтгар бүдүүн биетэй хүн гай авчирсан.

Хулгай дээрмийг мэргэлэх нь: Далны хүйтэн тал тийш чиглэсэн зам гарсан байвал хулгайч нэг гэрт байна. Харин халуун тал тийш зүглэн зам гарсан байвал мэргэлүүлж байгаа хүн олон хулгайч, дээрэмчний халдлага, дайралтад өртөнө. Хулгайч дээрэмчдийг унасан морины нь зүсээр тэднийг таньж болно. Тэнгэр орны замаар цагаан, шарга, хул гурван зүсмийн морь, хүйтний орны замаар хээр, зээрд, хул халтар, халиун морь ирнэ.
Амьдрал ахуйг мэргэлэх нь: Гэрийн эзний амьдрал ахуйг мэргэлэх нь. Хэрэв эзэн галын оронд тайван сууж байвал сайны шинж, хөндлөн сууж байвал удтал өвдөх, нүүр нь нөгөө тийш харсан бол гай зовлонд учрах, наашаа харж байвал муу юм байхгүй. Далны ясан дахь цагаан зам шулуун, арсайж барсайгаагүй бол сайн тэмдэг.

Олз ашгийг мэргэлэх нь: Хүн, тэмээ, булга, хэрэм, хуяг дуулга, буга, согоо, чоно зэргийг нэг ангилалд оруулж үзэх ба цөм дээд зэргийн олз болно. Удаах зэргийн ашиг нь адуу, үхэр, хувцас хунар, эд бараа, үнэг хярс болно. Галын чиглэл далны омог тийш зүглэсэн бол дээр дурдсан зүйлийн олз олно. Ийм шинж үгүй бол хавь ойр олз ашиг эс олмуй.
Аялал, жуулчлал, алс хол явах тухай мэргэлэх нь: Дээрхтэй адил боловч бас ялгаатай. Далны омог орчим ан цав үүссэн байвал бэрхшээл учирна. Омгоос арай доохнуур цав гарвал эмээлийг тэмдэглэж буй. Далны тогоо орчимд ан цав байвал эмээл наашаа харсан, олз омогтой, тогооноос ан цав холдох тутам эмээлийн бүүрэг цаашаа харсан, гарз хохиролтой.

Гал голомтны эдээр мэргэлэх нь: Далны яс дугуй хэлбэртэй  өмөрсөн бол галын эзэн зайлж одсоны тэмдэг, гал бузардсан байна.
Галын эзэн зайлан одсоны шинж нь гэрийн эзний хүүхэд түлэгдэх, хувцас хунар нь шатсанаар илэрдэг. Галаа мялааж тахивал зохино.

Алдсан гээсэн юмыг мэргэлэх нь: Галаас гарч буй тэмдэг хүйтний орон тийш чиглэсэн байвал адуу мал хайсан хүний алс холоос сураг дуулж байж түүнийгээ олно. Халуун талдаа ан цав гарсан байваас алдсан мал нь хамаатны сүрэгт байна.
Онцгой анхаарвал зохих мэргэ. Тэнгэрийн орны хавьд шувуутай
төстэй шинж мэдэгдэх, цав гарсан байвал шувуутай хүн ирнэ. Түүний
нүүр батгатай, нэг гарын хурууны хумс хугархай, нэг шүд хугархай
буюу үүдэн шүд нь сийрэг, унасан морь нь бодон сүүлтэй. Шувууны
далавчны нэг гэмтсэн буюу сүүлгүй байж магад. Хэрэв бүтэн бол
сайн. Лусын хааны орны зүгээс Эрлэгийн орон тийш зам гарч, сэвс
маягийн юм гарсан байвал түүхий мах ганзгалсан юмуу, араатан
амьтан дагуулсан хүн ирнэ.
Энэ хүн Лусын хааны зүгээс ирвэл сайн, харин Эрлэгийн талаас
ирвэл муу тул хүлээж авалгүй явуул.
Нэгэнт ирсэн бол гайд гаргах ёс гүйцэтгэж, хийсэн сүгээ авдартаа,
эсвэл дэр буюу орон доогуур хий.
Хэрэв далны чих сэрвийж сэртийсэн бол баяр баясгалангийн,
сөртөн хэтэрхий том бол хэрүүлийн шинж. Далны ам хоёр тэмдэг
үзүүлнэ.
Нэг нь өөрийнх нь, нөгөө нь чөтгөрийнх. Өөрийн аманд цав гарсан
байвал мэргэлж буй зүйл удааширна.
Чөтгөрийн амд цав гарсан бол садан төрөлд уй гуниг учрах, хоёр
ам хоёул цавтай бол Бурхан, чөтгөр хоёр хоорондоо дайсагналцсан.
Цагаан, хар утас адил зам тэнгэр орноос гарч галын тийш халз чиглэсэн бол тэнгэр буюу ивээгчийн замыг, эсвэл улаан, шар хувцастай лам хүн ирэхийг өгүүлнэ. Ламыг ирсэн цагт нь онцгой хүндлэл үзүүлж, таван өнгийн хадаг барь. Бас хар, цагаан өнгийн утас адил зам Тэнгэр юмуу, замд гарсан байвал мэргэлүүлж буй хүнийг ивээгч нь орхин одсоны тэмдэг.

Дал шатаах журам: Хоёр, гурваас олон хүн байх ёсгүй. Далыг
нэг их ширүүн биш, бас хэт зөөлөн биш гал дээр шатаах ба шатааж
байх үед чимээгүй байна. Хөл гарыг хооронд зөрүүлсэн байдалтай
байлгах, өөр зүйлийг бодож болохгүй. Далыг галд шатааж байх үед
час час гэсэн авиа гарвал хэрүүл, маргаан болох.
Садан төрөл нь уг хүний эсрэг таагүй санаа агуулж, мэргэ төлөг
тавиулж байж ч мэднэ. Харин далны яс тас тас гэж дуугарч байвал
гэр орон, эд хогшил бохир байгааг, эсвэл үхсэн хүний сүнс орон гэрт
нь хоргодож байгааг илтгэнэ. Энэ бол муу шинж ба сүг хийж түүнийг
зайлуулагтун. Далны хамар хугарч унавал гэнэт бие муудаж болзошгүй авч хурдан эдгэрнэ. Далны яс гал дотор матийж махийвал галд тахил өргө. Яс халуун оронд хугарвал тэр хүн тухайн жилийн турш байнга өвдөх, доройтох, санаа сэтгэлийн зовлонтой байх. Хүйтний замаар хугарч унаваас энэ онд золгүй явдал тохиолдохгүй. Халуун талаасаа далны хүзүү хугарч сэтэрвэл уй гашуу, уйтгар гуниг тааралдах, хүзүү халуун талаасаа хэлтэрвэл муу юм огт болохгүй. Далны ясан дахь таван орон цөмөөрөө цагаан өнгөтэй бол сүсэг бишрэлдээ найдаж итгэвэл сүр хүчийг олно, бүх талаар биш юмаа гэхэд зарим талаар олмуй. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв хамаарна.
Дал худал хэлэх, андуурах гэж үгүй, харин хүн л түүнийг андуу
зөрүү тайлдаг.

Далны таван хориг буюу цээр. Далаар мэргэлдэг хүн: Далыг
нохойд өгч болохгүй, усанд хаяж болохгүй, хагалж бяцалж болохгүй,
галд хаяж болохгүй, далны яс уруу буудаж болохгүй. Дараах таван
шинжийг нууцлахгүй байж болно.
Үүнд: Бурханы замын учир утга, далны тогооны учир утга, таван
оронч учир утга, далны гадаргуугийн хонхор хотгор, суурийн учир
утга, тэрчлэн далны хамрын ойролцоох тогооны учир утга, гадаад
үзэмж болно.
Таван газар буюу орныг бие биеэс нь салангид авч үзнэ. Энэ бол
ноднин жил, энэ жил, таван жил, таван сар, таван хоног мөн ба мэргэнд гарч байгаа шинжүүдийн утгыг цөмийг салангид авч үзнэ.
Таван орон байдаг нь цаг хугацаа, зам, өнгө гэх мэт ба тэдгээрийг тааж мэдэхэд амаргүй. Тухайлбал, мэргийн хариуг дурайтал бичсэн байгаа мэт хэлэх хэрэгтэй. Далыг шатаах үед тогоо нь эмтэрч хагарвал амьдралын бэлгэдэл болсон хайв тогоо хагарч бутарна гэсэн үг. Өнгө муу, үхээнц саарал байваас их суурь малаас олон толгой хорогдохыг өгүүлнэ.
Галын хэл: Цагаан өнгө гарч ирвэл энэ онд эсэн мэнд байхыг
өгүүлэх, цэнхэрдүү өнгөтэй бол хүйтэн болох, улаан өнгөтэй бол салхи шуурга болох, шар өнгөтэй бол халуун, бүгчим болох, бас заримдаа хэрүүл маргаан, зодоон цохион гарах, хар өнгөтэй бол бороо орох шинж юм. Далыг шатаах үед ирмэг захаар нь хурц өнцөг бий болвол хэрүүл болох, далны хамрын хажууд хурц ирмэг үүсвэл мэргэлэх үед толгой, их биеэс үс ноосыг нь үгтээж зулгаасан байна. Халуун талдаа хар өнгийн сөртөн юмуу, үзүүр гарсан байвал халуун хошуут малын ноос үснээс авсны тэмдэг. Харин хүйтэн талд хурц өнцөг, үзүүр бий болсон бол мэргэлэх үед хүйтэн хошуут малын үс ноос хэрэглэжээ.
Өөрт чинь муу юм хийх бодолтой мэргэлүүлсэн хүн нэг бол мухар хуруутай, эсвэл нүүрэндээ сорвитой, өөрт чинь дайсагнагч хүн болой. Тэр хүний хар муу санааг зайлуулахад цаад хүн ихэс дээдэс, бол хар хувцас, хар адгуус, есөн зээтүүний үзүүр, есөн зүүний хугархай, есөн самны шүд, есөн газрын замын шороо, төө хар урттай, мохоо үзүүртэй есөн хар саваа, уг хүний насны тоотой адил тооны балин, гурилаар хийсэн хоёр шар шувуу, мөн хоёр хэрээ хэрэг болох. Харин цаад хүн эгэл хүн бол таван өнгийн утсаар тор хийж газарт булбал сайн.
1. Дайсны газар
2. Тэнгэрийн газар
3. Лусын газар
4. Хааны гал
5. Ноёны гал
6. Түшмэлийн гал
7. Өөрийн гал
8. Боолын гал
9. Үхэгсэдийн газар
10. Хот
11. Дайсны
12. Хүйтэн
13. Лус
14. Эрлэг
15. Тэнгэр заяа тэнгэр
16. Авралын тэнгэр
Далны хамар дагуу хагарсан бол халзан баяр, хөндлөн хагарсан
бол омог их олз ихтэйн шинж болдог.

Thursday, May 15, 2014

Гал тахих ёс

       Хятад улст билгийн улиралын 12-р сарын 23-ны єдєр гал тахиж, галын бурхандаа талархах заншил бий болоод 2000 гаруй жил болж байна.


       Галын бурхан бол эртний домог ярианы нэг сахиулсан юм. Тэр бол тэнгэрийн хааны айл єрєх болгонд илгээсэн тvшимэл юм гэнэ. Иймээс хvмvvс тvvнээс айж сvрдэх нь ч аргагvй л дэ. Галын бурхандаа саймсрахийн тєлєє жил жил галын бурхан тахих ёс бий болсон байна. Yvний тухай олон vлгэр домог бйадаг бєгєд маш сонирхолтой байдаг.

       Эрт урьд цагт Жан Шэн гэдэг баян хvн байсан бєгєєд тэрээр Дин Шян гэдэг царайлаг хєєрхєн бєгєєд мэргэн ухаантай гэргийтэй байж гэнэ. Ингээд хоёулаа эе эвтэй жаргалтай амьдарч байжээ.

       Нэг єдєр Жан Шэн гадаа наймаа хийж явж байгаад Хай Тан гэдэг бас нэг хєєрхєн хvvхэнтэй танилцаж дуралсан юм байна. Хай Тан ч Жан Шэнгийн баян тарганыг мэдээд дуртай нь аргагvй байжээ. Ингээд Жан Шэн удалгvй Хай Танг татвар хатан болгон буулгаж авав. Дин Шян єєрєєс нь царайлаг бєгєєд авааль хатан болхоорХай Тан атаархан хорсож Тан Шэнг шахаж байгаад тєрхємд нь буцаалгаж гэрээсээ хєєж гаргсан байна.

       Тvvнээс хойш Жан Шэн болон Хай Тан єдєржин арихдан жаргаж юм хийхгvй болсон учраас хоёр жил борсонгvй эд хєрєнгєє барж модоо барисан гуйранч болжээ. Жан Шэн ядуурсаныг vзээд Хай Тан тvvнийг хаяж єєр эрд гарсан байлаа. Ингээд Жан Шэн ганцаараа хоцорсон бєгєєд єєрєє юу ч хийж бvтээж чадахгvй, урьд нь цємийг мэргэн хатан Дин Шян нь хийж байсан болхоор гуйлгачин болох нэг л зам тvvнд олдожээ. Их цас орсон нэг хvйтэн єдєр Жан Шэн єлєсч даарах хослон нэг баян айлын vvдэн дээр муужирч унсан гэнэ. Энэ баян айлын зарц тvvнийг олж vзээд гэрийн эзэгтэй бvсгvйд хэлж тvvнийг гал тогооны єрєєнд оруулж гэнэ. Ингээд энэ баян айлын гэрийн эзэгтэй бvсгvй болоод байсан Дин Шян ирж vзсэн чинь тvvний хуучин нєхєр Жан Шэн байжээ. Жан Шэн тєрхємд нь буцаасан хуучин гэхгийгээ таниад ичихдээ зуухан дотор орсон гэнэ. Дин Шяа гараад дахин орж ирэх завсар Жан Шэн алга болсон тул их гайхаж эрсэнд нэгэнт зууханд орж шатагдан нас барсан байжээ. Дин Шян гомдон гашуудаж, зовсоор байгаад нэг их удалгvй нас барсан байна. Тэнгэрийн хаан энэ хэргийг мэлсний дараа Жан Шэн буруу хийсэн боловч єєрийн буругаа хvлээх зоригтой байсан гэж vнэлэн галын бурхан болгоосон гэнэ.
 
Галын хэлийг мэдэх ёс
Гал тахилга нь бөө мөргөлийн үндсэн шүтээн мөн бөгөөд галыг шинжих бөө мөргөлтний ёс, зөн билэг, зөн совин байдаг билээ.
Жишээ нь, галын утаа дээшээ байвал цэлмэг, газар алгадан даялвал бүрхэг өдөр болно гэхчлэн байгаль цаг уурын шинж байдлыг илтгэсэн олон хэл байдаг.
Гал дээр цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл ялиг хазгай тавьдаг /баруун зүгийн 55 цагаан тэнгэрт хандуулж буй нь тэр/ Айлд гал өгдөггүй /гал голомтын заяа гомдоно/, айлын голомтын суурин дээр гэрээ барьдаггүй /хүний гал/, гал дуугарвал галын маамуу дуугарав гэх /зочин ирэх/, гал дурваганавал /дальдчин асалт нь муудах/ гомдол болох гэх мэтээр шинждэг нь олон үеийн ухаант мэргэдийн таньсан галын хэл болно.
Ийнхүү галаа шүтэх нь удам судар, үндэс угсаагаа дээдэлсэн гурван цагийн ухаан бөгөөд айл бүр галаа ариулж тахидаг нь төр, улсаа дээдэлсэн давхар утгатай чин санаа төдийгүй монгол хүн бүр өөрөө бөө, зайрангийн заяагдмал шинж, чанарыг агуулж байдаг. Энэ нь ч үнэн билээ.
Бөөгийн ёсонд гал голомт бол орон гэрийн төв, цаашлаад тухайн цэгээ орчлон ертөнцийн төв гэж үздэг.
Шинэ айл үүсэхэд голомтод бэр мөргөдөг, хүү эцгээсээ гал гуйдаг /аавын галаас тасалж айлын голомт асаах/ хүүгээс хүүхэн нь галыг авч голомтоо бадраадаг эрхэм ёс бол гал тахилгын бас нэгэн хэлбэр мөнөөс мөн. Гал бол ард түмэн айл өрхийн голомт мөнх бадрахын бэлгэдэл төдийгүй төрийн бодлого, ард түмний жаргал, айл өрхийн амь насыг даасан бэлгэ тэмдэг, амин шүтлэг юм.
  Галын тахилгын дуудлага, ерөөл
Галыг ариусган тахих нь айл бүрийг өршөөл ивээлдээ багтааж, тэдний гал голомтонд ариун үйлсийг хүргэж өгдөг гэж үздэг. Айл гэрийн гал голомт нь тэр айлыг ариусгадаг, гэрэлтүүлдэг, дулаацуулдаг, хоол хүнсээ боловсруулдаг.
Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
“Болж яваг гэж богино хавиргаа
Бүтэж яваг гэж бүдэрхийгээ
Баяжиг гэж булуугаа өргөе” гэж ерөөн хэлдэг.

Гал асахгүй бол:
“Хөгж хөгж
Хөх ямааны өөх өргөнө
Улалз улалз
Улаан ямааны өөх өргөнө
Ас ас
Алаг ямааны өөх өргөнө
Бадар бадар
Балганатай шар тос өргөнө” гээд өөх тос өргөж галаа асааж бадраадаг.


Дээр үед монгол хүн галаа тахихдаа бөө удган нараар бөөлүүлдэг байсан. Гал тахилганд бөө удганы дуудлага, лам нарын уншлага хоёр агуулгаараа өөр байдаг.
Галын хаанд зориулж:
“Сүмбэр уулын төдий идээг
Сүүн далайн төдий ундааг
Сүрт галын хаан танд өргөе” гэж гал тахихад хэлдэг ажээ.

Хаад, ноёд, баян айлын гал тахилганд унших уншлага, дуудлага өөр ондоо байдаг. Жишээлбэл:
Одноос олон малтай болтугай
Уулнаас их цагаан гэртэй болтугай
Төрсөн бие чинь мөнх жаргах болтугай
Төрийг эзлэх нигуун хөвгүүнтэй болтугай” гэж баян айлын гал тахилганд унших номонд байдаг бол ядуу айлд ирж бөөлөхдөө:
Нуурт зогсох олон адуутай болго чи
Ноён хүнийг дагах хиа хөвгүүнтэй болго чи
Задгайд олон хоньтой болго чи
Зан сайтай охин үртэй болго чи” гэдэг байна.

Монголчуудын гал тахих эртний зарим сударт буюу “Гүүний үрс гаргах сацал ерөөл”-ийн сударт:
"Цагаадай бөөгөөр сацлаа сацуулж
Цангалан удганаар хөнөгөө бариулж..." гэх зэргээр гардгийг ажиглавал, гал тахих явдал монголчуудын дотор эртнээс эхлэн, ямар нэг айлын гал голомттой холбоотойгоор барахгүй, улсын гал голомттой ч холбогдож байжээ. Юу гэвэл, Цагаадай хаан өөрөө бөө хүн байсан төдийгүй, түүний хатан Цангалан бас удган байсан түүхтэй. Ингээд тэд улсын гал голомтын тахилгад оролцож явжээ.
Гал тахихад урьд тулганы дөрвөн тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс мэтсийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж:
"Хойт жилийн өдий хүртэл
Хотол голомтоо сахин тэтгэж
Мэнд суухын мэхийг даатгаж
Амар суухын авралыг эрье айлтгая Хурай, хурай, хурай" гэж хэлээд, галаа их бадраадаг байсан байна
. Энэ бол нэг ёсны шившлээс үүссэн даатгал юм.
Галын тахилгын дуудлага
Арм үсгээс үүдсэн
Арши нарын увидсаар бүтсэн
Ариун гэгээн чанарт
Хатуу түлэгч
Харанхуйг гийгүүлэгч
Галын хаан Миража
Энэ өдрийн
Үндсийг чинь тоолж
Үлгэрийг чинь дурьдах
Шалтгаан юу гэвэл
Суут Богдын сургууль
Сутай хатны үлгэр бөлгөө
Зөв буянаар учирсан
Хоёр өмчит улсаа хурааж
Өөхөн тосоор тахиж
Өнгөт магнаг өмсгөнө.
Өргөжих төрийн
Хаан хатан болон жаргаж
Эцэст нь бурханы хутгийг олох болтугай
Сав ертөнц бүтэхээс
Олон амьтныг үүсхээс
Өөдсөн галын хаан Миража
Богд дээд эзний захисан
Бөртөлжин хатны үлээсэн бөлгөө
Захабад сэцэн хаан хатан хоёрын
Заасаар зарлигжим
Сургасан судар бөлгөө
Болд эрдэнэ төмөр эцэгт
Болор хас чулуун эхэт
Галын хаан эх мину
Хангай ханы дов болохын цагаас
Хамаг улсын үүдэхээс
Хамгийн их болон заяасан
Галын хаан эхэт
Арц шатаам, тос өөхөөр
Тахин дусаан суунам би
Бурхад ханыг дов болохын цагаас
Бургас модыг найлзуурын цагаас
Бүгд улсыг үүдэхээс
Бүрний эзэн болон бүтсэн
Галын хаан эхэт
Хар архи, халим өөхөн тосыг
Дусаан суунам би
Эзэн тэнгэрийн дэлбий цагаас
Этүгэн эхийн өлмийн цагаас
Өргөн их улсыг үүдэхүйеэ
Эрхэтийн эх болон заяасан
Галын хан эхийг тахинам
Хатан төмөр эцэгт хайр чулуун эхэт
Хавтгай хавчин үрт
Галын хан эхэд
Хар архи, халимт өөхөн тосыг
Дусааж тахин мөргөн залбирахад минь
Өршөөхөөр буян хишигээ өгөн соёрх
Хялган өвс амьт
Шар тосон идэшт
Шар тэрүүт цагаан хонин тахилгат
Шинэхэн улаан торгон өмсгөлт
Галын хан эхэд
Тос өөхөө дусаанам
Агуу өргөн царайт
Өөхөн тосон амьт
Энэ бүхий амьтныг
Өргөн болгогч галын хан эх минь
Өөдлөх мэт буян хишгээ өгөн соёрх
Галын эх минь
Хамгаар олон хэлт
Отгон галын хан эх
Ганц хэлт
Салхин галын хан эхэд
Хар архи, халимт өөхөн тосыг
Дусааж тахин мөргөн залбирахад минь
Өршөөхөөр буян хишигээ өгөн соёрх гэж Бямбадорж зайран тахилгаа хийдэг байна.



Гал тахих зан үйл:
Нарны хүү — Галын аугаа хүчийг монголчууд мэддэг байсан. Тиймээс гал тахих нь тэнгэр шүтлэгийн нэг гол зан үйл. Айл бүрийн гал голомтыг ивээгч эзэн буй гэж тахидаг байсан. Улс гэрийн гал голомтыг мөн нэг эзэн хаан ивээдэг хэмээнэ. Монголын галын хаан бол Үнэн Монгол улс тахисан Өндөр төгс Цогт хаан Өлзий хутагт Арши тэнгэр юм. Даян дэлхийн галын хаан нь Хамаг амьтны эх болсон Галын хаан Мэрэг зөн ажээ. Энэ бүхэн нь Эзэн Тэнгэрийн сүр хүч галыг тэтгэж байдгийг мэдэрч хүндэлж байсны илрэл юм. Үнэхээр галын цаана хүчтэй эзэн бий.
Гал тахих нь Хаан Тэнгэрээ тахих нэг хэлбэр. Монголчуудад гал тахих судрууд байдаг байжээ. Айлууд муу юм тохиолдвол юуны өмнө галаа тахиулж ариусдаг асан. Муугийн үр болсон нүглийг зайлуулан ариусгаж буй хэрэг юм.
Мөн өвөг дээдсийн сүнсийг хүңдэтгэх дээ галыг тахидаг байв. Сүнс, гал, Тэнгэр бүгд шүтэн барилдсан байдаг учир энэ ажээ. Гал тахих нь эрч хүчийг авах нэг хэлбэр. Бөө удган, хожим лам нар гал тахиж, ёс үйлдэж, ном уншдаг байлаа.



Монголчууд галын бурханыг галын дөлд гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр сууж байдаг гэж ярьдаг. Галд хоёр янзын тахилга байжээ.
1. Байнгын тахилга – галд дээж өргөх
2. Их тахилга – жилд ганц удаа болдог. Тусгай бэлтгэж хийдэг. Жилийн эцсийн Хөхөө сарын /12 дугаар сар/ билгийн тооллын 23, 24-нд болдог. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд 1 удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ. Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24 юм. 23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг. 24-ний үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жил жилийн сүүл сарын 23 –нд галын тахилга тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай байжээ.
 



Галын тахилгын сударт Богд Чингис хаан Бөртэ хатантайгаа Хөхөө сарын 23-нд хуримлажээ. Тийм учраас /XIII зуунаас хойш/ 23-ны тахилгыг тайж нарын тахилга гэж, 24-ний тахилгыг харц нарын тахилга гэж ялгадаг байж.
Галын тэнгэр байдаг гэж монголчууд үздэг, ярьдаг боловч дүрс гэж байдаггүй. Галын тэнгэр хүний нүдэнд үзэгддэггүй, гал дотроо байдаг зүйл гэж үздэг. Гэвч монголд шашин дэлгэрснээс хойш бөө, лам нар ялгаагүй галын тэнгэрийг дүрсэлж эхэлсэн. Ялангуяа шарын бөө нар галын 9 тэнгэр бий гэж үздэг болсон байна. Монголчуудын гал тахилга нь олон зууны турш уламжлахдаа зохих шинэчлэлтийг хийж байсан ч нутаг нутгийн өвөрмөц онцлогтой болсон байдаг хэдий ч ерөнхийдөө адил юм.
Бөөгийн ёс заншилд галын тахилагын ёс эрхэмд тооцогдоно. Галын тахилага бага зүйлээс эхлэх бөгөөд бөө хүн хамаг түрүүн айлын гал голомт тахихаас эхлэнэ. Айлын гал голомт тахихад тэр айлын буян хэшгийг 3 жилдээ хамгаалан буян хишгийг дэлгэрүүлэх бэлэгдэлийг агуулсан зан үйл юм . Гэрийн гал тахихад нийтлэг хэрэглэгдэх зүйлс бог мал түүн дотроо хонины баруун хааны дал 4 өндөр, арц, хатуу сархад, шар тос тэргүүтэн бэлдэн галын тэнгэр гал улаан тэнгэр буюу улаан 9 тэнгэртээ дуулган буян хишгийг хуриалан дуудаж галыг бадраана. Дээрх бэлдсэн зүйлсийг ёс жаягаар нь дараалуулан өргөж бөөлөн гүйцэтгэн. Энэ нь бөөгийн гал голомт тахих нэг зан үйл.
Бөө түүний онго улаачдаа хүч чадал өгөх нэг хэлбэр нь мөн гал тахих үйл байна . Өөрийн сайн зүгтээ гаран шөнө дөлөөр очин уулын орой бэл хаана бөөлж болхоо товлон эхлээд 1 түүдэг бадраан бөөлнө. Ингэхдээ эхлээд өөрийн толгой онгыг буулган мөнх тэнгэртээ мэдүүлэн дуулгана. Онгын нэр ус буудал суудал улаачын тэнгэр нэр чанар чансааг дуулган мөнх тэнгэртээ сүшиглэн утсан мяндсан улаачдаа хүч өгөхийг гуйн бөөлнө.

 Ингэхэд улаачид өөрийн удамн эртний өвөг дээдэс ирэх юм уу мөнх тэнгэрийн зараал тэнгэрүүд ирж улаачын биед буун галын тахилын бөөлөө хийж бөөгийн цам бүжиг бүжин галаа тойрон бөөлж хүчийг шингээн авна . Энэ бөөлөх явцад тухайн бөө янз бүрийн амьтаны дүр төрхийг илэрхийлэн бөөлж тухайлбал чоно болон дууграх түр төрхийг нь харуулах эсвэл гахай баавгай шувуу гэх мэт янз бүрийн амьтаны төрхийг гарган бөөлнө. Ийнхүү бөөлөө хийж өөрийн улаачийн биед хүч чадал нэмэх зан үйл гүйцэнэ. Энэ мэтчилэн эхлээд нэг түүдэг гал дээр бөөлсөн бол дараа нь 3 түүдэг гал бадраан бөөлнө дараа нь 9 түүдэг гэх мэт хүчийг авдаг байх юм. Хүч чадал гүйцэн чанар гүйцсэн бөө нар урц босгон түүнийгээ тахин бөөлж улмаар шатаж байгаа урцандаа бөөлөх урц босгон шатааж галын тахилыг шинээр бөө босгох үйлтэй хамсатган тахиж шинэ бөө залаалдаг байна. Энэ мэт 1 урц бадраан бөөлдөг байсан бол 2-3 болгон урцаа бадраан бөөлж хүчээ нэмж галын тахилыг гүйцээдэг ёс байх юм. Галын тахилтай хамсатган бусдын буян бузрыг тэнцуулж бөөлөө хийнэ . Энэ мэт галын олон төрлийн зан үйл байх юм. Үүнд:
 Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг.

Гал тахих, гал голомтоо дээдлэхтэй холбогдолтой цээрийн ёс:
Монголчуудад гал тахих, гал голомтоо дээдлэх ёс заншилаас үүдсэн олон зүйлийн хорио цээр байдаг.
Гал голомт нь:
1. Цэвэр ариун байх: монголчууд эртнээс галыг цэвэр ариуны эхлэл болохынх нь хувьд байнга цэвэр ариун байлгахыг хичээдэг.
 Гал уруу хог новш, нохойн баас, шувууны өд, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
 Гал уруу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
 Гал уруу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа оруулахгүй, ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
 Галдаа сүү дусаахыг цээрлэнэ. Үнээний дэлэн хагарна гэдэг.
 Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
 Гал голомтондоо ойр эх хүн төрдөггүй. Тусгаарлаж байж төрүүлээд 7, 9, 21 хоног дээр ёс төртэй гэрт нь оруулж ирдэг.
 Шинэ төрсөн эмэгтэй галд ойртохыг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.
 Гал голомт өөд хар ус цацах, нулимах, бузар юм хаяхыг цээрлэдэг.
 Айлд ирсэн хүн айлын голомт руу нулимах,
 Гал дээгүүр улаан бө эргүүлэхийг цээрлэнэ.
 Галд шарилж түлэхийг цээрлэнэ.
Шарилжаар галаа битгий тахь
Шалзанд хотоо битгий идүүл гэдэг ардын үг байдаг.

2. Хүндэтгэлтэй хандах: Монгол хүн гал голомтоо хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалдаг билээ.

 Галыг чичлэхийг цээрлэнэ. Галын бурхан уурлана гэдэг.
 Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг.
 Гал уруу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг.
 Хутгыг ирээр нь галд хүргэх, хутганы ирээр галыг сийлж хөдөлгөх, мөн түүнчлэн хутгаар тогоон дотроос мах авах буюу тогоонд мах эргүүлэх мэтийг бүр ч цээрлэдэг.
 Монгол хүн айлд очвол тэр айлын язгуур дээдэс, гэрийн эзнийг хүндэтгэн үзэж гал голомтных нь цээр хүндэтгэлийн ёсыг ихэд хичээнгүйлэн дагадаг. Гэртээ бол гэрийнхээ гал голомтны цээр ёсыг нандигнан сахиж үр хүүхэддээ ч цаг үргэлж удам угсаатныхаа ёс суртлыг сургаж хүмүүжүүлсээр байдаг.
 Айлд ирсэн хүн айлын голомтны хүрээний дотор гишгэх байтугай голомтны хүрээ модон дээр ч гишгэдэггүй ёстой. Хойш урагшаа гарахдаа хормой хотоо хурааж айлын голомтны хүрээн дээгүүр гарахгүйг хичээдэг.
 Иртэй, үзүүртэй хутга мэсний багаж зэвсгийг гал голомтны зүг хандуулж тавьдаггүй.
 Голомтны хүрээ мод ба ялангуяа тулган дээр гаансаа цохихыг цээрлэдэг.
 Голомт руу хөлөө жийх буюу галд хөлөө хөлчөөх /дулаацуулах, ээх/-ийг ихэд цээрлэдэг. Хөлөө хүргэх байтугай хойш урагшаа явах, орох, гарахдаа хормойгоо ч хүргэхгүй ёстой.
 Айлын голомтыг нар буруу тойрон гарахыг цээрлэнэ.
 Галд ус хийхийг цээрлэнэ. Усаар гал унтраах хэрэгтэй болбол “ галын бурхан хөлөө авч бай” гэж хэлнэ.
 Галаар наадахыг цээрлэнэ. Мал нь сарних буюу малаа алдана гэдэг.
 Гал унтраахдаа гишгэхийг цээрлэнэ.
 Гал голомтын дэргэд алцааж суухыг цээрлэнэ.


3. Бусад цээрүүд, билэгдлүүд нь:
 Аргалын сав дээр сандайлж суух, галын хайчийг гишгэх, уур сүхэн дээгүүр хормой хотоо гаргахыг мөн л цээрлэнэ. Ингэж цээрлэдгийн учир нь эдгээр багаж хэрэгсэл болон ажиллагаа нь гал ба голомттой холбогдож буйд оршино.
 Тухайн гэр бүлийн бус гадны хүн айлын гал хөндөхийг цээрлэнэ. Тэгвэл гал голомтод халдаж байна гэж үздэг.
 Галын тахилгаас хойших 7 хоногт төмөр шилээврээр гал хөдөлгөхийг цээрлэнэ. Галын бурхан эзгүй байх үе гэнэ.
 Гал тахиснаас хойш 3 хоногт идээ, ундаа, өглөг өгөхийг цээрлэнэ.
 Гал тахиж архи тос дусаах үед жирэмсэн эмэгтэй хажууд байхыг цээрлэнэ. Ураг унах аюултай гэдэг.
 Хурга хөнгөлөхдөө хусан багана дэргэдээ тавьдаг. Гэрийн гал голомтыг бэлэгдэж буй хэрэг.
 Тулгаа тулж, тогоогоо тавихдаа тэгшхэн тавихыг ихэд хичээж ялимгүй хэлтгий болоход хүрвэл тэгшилдэг.
 Айлын голомтын бууринд гэрээ барьдаггүй. Хүний гал голомт дээр буусан. Энэ бүхэн галыг эрхэмлэх, эцгийн голомтыг залгах ёстой уялдсан болно. Голомт таслахгүйг нэн эрхэмлэнэ.
 Галын хайчийг тэнгэр өөд юмуу хоймор өөд харуулдаггүй. Учир нь галын хайч хөөтэй тул хүндтэй зүг уруу буюу хүндтэй юм руу харуулдаггүй байна.
 Аргалын /авдар, дөрвөлжинг/ галын сөн гэж үздэг учраас дээр нь суудаггүй унтахаасаа өмнө дүүргэдэг ёстой.
 Гал дээрээ цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл мэдэг хазайлгасхийн тавьдаг. Өөдлөн дэвжиж, баяжихын бэлэгдэл болдог.
 Хүн нас барахад гал голомтоо ариутгаж, галдаа архи цацаж, их гал түлээд, бүх эд хогшлоо ариутгаж, нас барсан хүнийг оршуулаад ирсэн хүн ба уналгыг хоёр галын хоорондуур явуулж оруулдаг ёстой байжээ.
 Айлд гал өгдөггүй /төрөл садандаа бол болно/. Гал голомтын заяа гомдоно. Гаднаас гал гуйдаггүй.
Мөнх тэнгэрийн шашин, бөө мөргөлийн тухай

Мөнх тэнгэр, шим ертөнцийн тухай ойлголт тайлагдашгүй арвин билээ. Энэ сэдвээр манай нэрт эрдэмтэн судлаачид олон зууны турш бичиж туурвисаар иржээ.
Зөвхөн манай эрдэмтэн мэргэд төдийгүй гадаадын олон орны эрдэмтдийн бичсэн ном зохиол цөөнгүй. Ойрын жишээ дурдахад Буриад, Өвөр монголын эрдэмтэн шинжээч, судлаачид энэ чиглэлээр шаргуу бичиж байна.
Мөнх тэнгэрийн тухай чадан ядан бичсэн миний санаа бодол бол төсөөлөл төдий, өөрийн ойлголтыг уншигч та бүхэндээ хүргэхийг зорилоо.
XIII зууны үед бөө нар тэнгэр газар шүтсэн өөр өөрсдийн онгон шүтээнтэй, зөвхөн нэгэн отог овгийн төлөө буулт хийдэг, хоорондоо өрсөлдөөн тэмцэл, тулаан ихтэй байжээ. Их эзэн Чингис хаан хамаг монголыг нэгтгэхдээ бөө мөргөлтнүүдийг нэгэн адил нэгтгэн мөнх тэнгэрийн шүтлэг, буулттай болгож нэгэн зорилго, нэгдсэн  шүтлэгтэй бөө мөргөлийн шашин бий болгосон байна.
Үүгээрээ урьд үеийн уг удам бөөгийн дов тойрсон нутаг, хязгаарлагдсан хэл, хилийн ялгааг арилгаж бөө нар нэгдэн мөнх тэнгэрийн хүчин дор буулт хийж төрийн сүлдэнд бүхнийг даатган, нийт Монгол төр, улсынхаа төлөө мөргөх болсон ажгуу.
Мөнх тэнгэрийн үзэл бол хүмүүн төрөлхтөн тэнгэрийн дор нэгдэн захирагдаж эх дэлхийгээ авран хамгаалах тэнгэрлэг номлол буюу. Энэхүү “МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН, БӨӨ МӨРГӨЛ” ном нь мөнх тэнгэрийн сан, мөнх тэнгэрийн залбирал, 99 тэнгэрийн дуудлага, долоон өвгөний тахилга, Бурхан халдун хайрханы тэнгэрийн овооны дуудлага зэрэг мөнх тэнгэрийн буултын учрыг тайлбарлах, таниулахад зориулагдсан болой.
Мөнх тэнгэр тайх тахилгын учир, архи, идээ, амттаны дээжээ хэрхэн өргөх, ямар ном уншлага, ёс жаягтай байдаг талаар номд товч оруулав.
Тэнгэрийн овооны тахилгыг хийхдээ: Мөнх тэнгэрээ дээдлэхийн учир онгод оруулж архи дарсыг дом төдий хэрэглэнэ. Догшин онгодын хүссэнээр архи хүртвээс онгод согтуу хоёр нийлж нэгэн хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж магад гэж болгоомжлох тул бөө хүн архийг төдий л хүртдэггүй.
Онгодын хүчинд автагдан их хайрхадыг тахиж байхад мөнх тэнгэрийн эрчим  хүчинд дийлдэн ухаан алдаж нам унах тохиолдол цөөнгүй удаа гардаг. Энэ бүгдэд сайн түшээ хэрэгтэй байдаг.
2001 онд болсон Бурхан халдун хайрханы тэнгэрийн овооны төрийн тахилгын үед их эрчим хүчинд нэрвэгдэн унахад минь бөө судлаач, доктор С.Дулам багш хэнгэргийг минь дэлдэн сэргээж билээ. Дэлхийн бөө мөргөлийн V их хурлаар Богд уулын Зайрангийн овоог тахих үед мөн л тэнгэрийн эрчим хүчинд цохиулан өөрийн эрхгүй унахад Хөвсгөлийн нэрт удган Баяр нөхрийн хамт хэнгэргийг минь дэлдэн сэргээж байсан. Лусын хөнөөлтэй бөө онгодоо захирч бөөлж чаддаг боловч мөнх тэнгэрийн эрчим хүчинд дийлдэн унадаг тохиолдол гарч байгаа нь тэнгэрийн эрчим хүч агуу ихийг илтгэнэ.
Бөө мөргөлийн шүтлэгт сав ертөнц шим ертөнцийн аливаа амьтай амьгүй эд юмсыг тэнгэрчилэн үзэж өөрийн орон зайд оршдог гэж шүтэн биширдэг. Тиймээс хүний оюун ухаан бол мөнх тэнгэрээс хайрласан хишиг, хувь заяа, төөрөг юм.
Бие цогцос нь тэнгэрийн хүчинд газраас хайрласан угтай буюу. Хүн бол гайхамшигт нэгэн цогцос бөгөөд цаг зуурын тэнгэрийн хүчний үзэгдэл сүнс болой. Бидэнд харагдаж буй хязгааргүй орчны үзэгдэх хэсгийг нь нэгэн тэн гэж ойлговол монгол ухаанаар тэн-гэр гэж нэрлэж болох мэт. Харин үзэгдэх, үзэгдэхгүй бүгдийг нийлүүлж мөнх тэнгэрийн ойлголт гарч ирэх болов уу. Мөн аливаа амьтны орчин гэр орон гэсэн ойлголтоос тэн-гэр гэж болох нь дүн-гэр хэнгэрэг гэдэг нэртэй утга адил буюу.
Иймд мөнх тэнгэр нь бидний орших орчлон ертөнцийг бүтнээр нь нэрлэсэн ойлголт болов уу гэж төсөөлөгдөнө.
Бөөгийн дуудлага буултад доорх гурван учир бий.
1. Дээдийн дээд буулт нь мөнх тэнгэрийн дуудлага буулт
2. Хайрхад онгодын дуудлага буулт
3. Бурханы дуудлага буулт гэж байдаг.
Шарын бөө нар бурханы төлөө дуудан буулт хийнэ.  Онгодын хөнөөлтэй бөө нар хайрхад онгодоо дуудан буулт хийнэ. Харин лусын хөнөөлтэй бөө нар мөнх тэнгэр хайрхад, онгод тэнгэрүүдээ дуудан мөнх тэнгэрийн буулт хийнэ.
Өөрөөр хэлбэл:
1. Мөнх тэнгэрийн улаач бөө
2. Хайрхад лус савдагийн зараалтай бөө
3. Онгодын хөнөөлтэй бөө гэсэн гурван төрөлтэй.
Буултын учир нь: Мөнх оршихуйн орчлон, сүнсний оронд хормын төдий саатах тэрхэн хугацаанд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үйлийн үрийг таньж тайлсан мөнх хөх тэнгэрийн зараал улаач, бөөгийн шид, шидлэгийн ухаан юм.
Мөнх тэнгэрийн тухай арав гаруй жилийн турш судлаж олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл ном бичиж нийтлүүлсэн, 1998 онд ‘’Монголын нэгдсэн улсын төрийн шашны онол сургаалийн зарим асуудал’’ сэдвээр гүн ухааны докторын зэрэг хамгаалсан, түүх, шашин судлаач, эрдэмтэн Г.Гэрэлбаатар “XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх нар, шөнө туяарах саран мэт соён гийгүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэрийн ёс зүй байсан’’ гэжээ.
Өвөр монголын эрдэмтэн Г.Гэрэлбаатарыг эрдэмтэн мэргэд, бөө, удганууд сайн мэднэ.
Бас нэгэн зүйлийг иш татахад Чингис хаан мөнх тэнгэрийн үзлийг боловсруулж түгээн дэлгэрүүлсэн нь Монголчуудын оюун санааны амьдралд гүн гүнзгий нөлөөлжээ.
Энэ нь одоо бидний ярьж буй тэнгэрийн номлол сургаал бөгөөд Чингис хаан монголын олон мянган жилийн уламжлалтай бөөгийн шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж, мөнх тэнгэрийн шашныг үүсгэн хөгжүүлсэн гавьяатай.
Мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэсний төдийгүй будда, христ, лалын шашинтай эн зэрэгцэхүйц даян дэлхийн шашин мөн ажээ.
Академич Ч.Далай “Монголын бөө мөргөлийн товч түүх” бүтээлдээ “Монголчуудын хэлдэг тэнгэр хэд хэдэн утгатай. Үүнд тэнгэр гэдэг гол утгаас гадна хийсвэр утга бас бий. Ямар нэг байгалийн үзэгдэл бүгд эзэнтэй бөгөөд түүнийг захирах эзнийг тэнгэр гэнэ. Монголын бөөгийн 99 тэнгэр бол 99 зүйлийг захирсан эзэн мөн” гэжээ.
Бөө мөргөл нь байгаль ертөнцийн үзэгдэл болгоныг эзэнтэй гэж үзээд үзэгдэл бүхнийг нэгэн тэнгэрт захируулна.
Тухайлбал, уг бүтээлд “Бөөгийн дуудлагад одон улаан тэнгэр, цахилгаан цагаан тэнгэр, одон заяа тэнгэр, хөх манхан тэнгэр, хотон улаан тэнгэр гэх мэтээр баруун зүгийн 55 цагаан, зүүн зүгийн 44 хар нийт 99 тэнгэр байдаг” гэжээ.
Доктор, профессор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин’’ бүтээлд тэмдэглэснээс үзвэл харсан тэнгэр хэмээх энэхүү ойлголтоос монголчууд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, малын тэнгэр, нохойн тэнгэр гэх мэт олон ойлголт буй. Жишээ нь “Нохойн тэнгэр хаяв” хэмээн бөө залж ирээд босгон дээр цагаан даавуу тавьж голомтын адагт дэвссэн ам цагаан эсгий дээр нохойгоо зогсоож өмнө нь тавьсан идүүрэнд сүү дүүрэн хийгээд нохойг тулганы баруун хөлөнд уяж бөө өөрөө тулганы хойд хөлөөс улаан утсаар оосорлон баруун гартаа барьж идээ шүүс өргөн сан тавьж онгод тэнгэрт залбиран буян хишиг дуудна. Энэ үед гэрийн эзэгтэй мөн тулганы зүүн хөлөөс улаан утсаар оосорлон, баруун гартаа  бариад зүүн гараараа нохойг хүзүүвчнээс нь барьж гал голомтонд мөргүүлэх зан үйл хийж байхад өрхийн тэргүүн галдаа идээний дээж өөх тос өргөн бөөгийн нэгэн адил нохойн буян хишиг гуйх ёсон бий.
Ертөнцийг нэгэн багцад багтаан ойлгоход мөнх тэнгэрийн дор од эрхэс, 99 тэнгэр, хүний нийгэм, амьдрал сүлдэн тэнгэрийн утгад багтсан байдагт оршино.
Мөнх тэнгэрийн дор оршихуй сүлдэн тэнгэр нь хар, цагаан сүлдний тахилгатай арван зүгийн эзэн тэнгэр, гурван цагийн эзэд  тэнгэрт орших буюу. Найман зүгийн орны эзэд хаад нэгэн төвд чуулж захирагдах, дөрвөн зүгийн хүчний хар сүлд нь арга билгийн ухаанаар хас төр мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэх гэсэн ойлголт болов уу.
Бөө мөргөлийн өчиг дуудлаганд мөнх тэнгэрийн дээд заяагаар үүдэж гэж өгүүлдэг нь сүлдэн тэнгэрийн учир буюу төрийн сүлдэнд мөргөх сүлдэн тэнгэрийн далд хүчин мөнх тэнгэр юм.
Бөөгийн ёсонд дээд тив, дунд тив, доод тив гэсэн ойлголт байдаг. Дээд тив нь мөнх тэнгэр, нарны аймаг, хумхийн тоос, од эрхэс, тэнгэр огторгуй болно. Дунд тив нь халуун хүйтэн цуст амьтны аймаг, хайрхад тэнгэр болно. Доод тив нь эст ертөнцийн орон, халуун хүйтэн цөм болов уу. Үүнээс улбаалж мөнх тэнгэрийн оршихуйн орон гэсэн ойлголт байх ажгуу. Хайрхад лус савдгийн орон, эс оршихуйн орон гэсэн санаа байдаг болов уу.
Даяарчлалын өнөө үед монгол оронд олон шашин чөлөөтэй орж ирж залуус ямар ч шашин мөргөлийг шүтэх нь хувь хүний эрхийн асуудал болжээ. Монгол язгуурын бөө, мөнх тэнгэрийн шүтлэг мартагдах тийшээ хандсан боловч монголын ёс заншил, ахуй амьдралд бат нягт шингэсэн болохоор ямар ч төр шашны дарангуйллын үед бөөгийн шүтлэг мөн чанараа хадгалсаар ирсэн бөлгөө.
Монгол наадам бол мөнх тэнгэрийн бөө мөргөлийн утга учрыг шингээсэн тэнгэрлэг баяр цэнгэл бөгөөд уртын дуу нь хүртэл агуу их түрлэг айзамтай билээ.
Бөх нь бөө лугаа адил хангарьд, харцага, шонхор зэрэг бөөгийн шүтээний онгодуудын нэгэн адил нэртэй байдаг.
Дэвэх, шавах нь хүчит их амьтдыг дүрслэн бөө мөргөлийн харайх, дэвхрэх, үсрэх хөдөлгөөний нэгэн адил буюу.
Хурдан морио хийморь сүлдэндээ дээдэлж, хулан, тахь мэт хурдлах битүү туурайтны хурд бярыг шимтэн үзэж, муу бүхнийг мартах бөгөөд соёолон морины тоосонд даруулах, хөлсийг нь дээдэлж гар хүрэх бөгөөд ингэснээрээ бие сэтгэлээ ариусган сэргээх ёс заншил уламжилж иржээ.
Алаг эрээн нум сумаа эвшээлгэн татаж, арьсаар үйлдсэн сүг-биетийг харваж муу ад зэтгэрийг хөөн зайлуулж, сүлд хийморио сэргээнэ. Энэ үед ялан дийлэхийн түрлэг тэнгэрлэг нэмж хоолой нийлүүлэн уухайлж, хормой тосон хоёр гараа дээш өргөн онч мэргэдийг дэмжин, хөгжөөж хурайлдаг.
Наадамд бөхийн зүүн магнайг ихэд хүндэтгэнэ. Энэ нь эхийн удамт ёс хас төрийн бэлгэдэлийн учир гэлтэй.
Мөнх тэнгэрийн бөө мөргөлийн ёс нь ард түмний дунд ам дамжин домог туульс, үлгэрээр амилан, өөлөх өөгүй нандин үг хэллэг нь эрдэнийн сувд, шүр адил тунамал ариунаар хадгалагдан үлдэж, бичигдээгүй боловч ам дамжин ард түмний дунд өвлөгдөж ирсэн билээ.
Монгол ардын “Бум-Эрдэнэ” баатарлаг туульд Хажир хар тэнгэрийг:
Цустыг алаад өссөн
Цулбууртныг хөтлөөд өссөн
Долоон насандаа дориглоод төрсөн
Хүрсэндээ хөө мөртэй
Харгалзсандаа хар мөртэй
Эр бүгдийг алаад бах нь ханадаг
Эм бүгдийг олоод сэтгэл нь ханасан
Эрийн сайн хажир хар гэсэн нэгэн хар тэнгэрийг хэлсэн нь энэ бололтой байдаг.
Дөрвөд ардын “Хөхөлдэй мэргэн хаан” туульд:
Харзын усыг буцалтал хэлдэг
Хад чулууг хагартал хэлдэг
Хайрт хар хэмээх түшмэлтэй юм гэдэг нь бөөгийн дүр төрхийг хэлсэн болов уу.
Монгол бөөгийн дуудлаганд:
Хүдэр чулуун цээжтэй
Хүрэл чулуун бөгстэй
Хангай модон уяатай
Хар цусан сэржимтэй
Зуун ламын цусаар ундалсан
Мянган бандийн толгойгоор молцог хийсэн
Хадан хошуу дамжлагатай
Харуй бүрийд гүйдэлтэй
Хан хэрээ дагуултай
Халтар баавгай унаатай
Тоймон толгойтыг хардаггүй
Тойн хуврагийг үздэггүй
Хан хар тэнгэр минь гэжээ.
Алив шашныг бодлогоор албадан туйлшруулсны уршгаар шашин хооронд сөргөлдөөн гарч Монголын язгуурын бөө мөргөлийн ёс алдагдаж, шахагдан, устах, уусах тийшээ хандсан боловч Монголчуудын угийн төрмөл ухаан байгаль тэнгэрийн шүтлэгтэй нягт холбоотой учраас өнөө хүртэл тэнгэрт мөргөж, уул хайрхадаа аргадан сүслэн залбирсаар ирсэн билээ.
Мөнх тэнгэрийн бөө мөргөл нь уул хайрхад, ус булгаа сүмчилэн, тэнгэрчилэн ариун нандинаар хамгаалж, ёс заншил, ахуй заншилд хэвшсэн соёл иргэншлийг үүсгэн удаан хугацаагаар оршин тогтнож, аль ч шашин, төр улс, төрийн бодлогод захирагдалгүй өөрийн язгуур төрх онгодынхоо шид чадлаар ард түмний дунд өргөжин хөгжсөөр иржээ.