Thursday, May 15, 2014

Хаврын яргуйг надад ямар
Хаврын яргуйг надад ямар
жаргал бэлэглэгдгийг чи мэдэхгүй
Хайртынхаа зүрхэнд
ямархан хэлбэрээр оршдогоо би мэдэхгүй
Хаанаас ирчихээд яаж амьдраад
хаашаа буцахаа бүгд мэдэхгүй
Жаргасан нар манддагийг мэднэ
Жаргалын цаана бас
зовлон нуугддагийн мэднээ...
 


Хайртай гэж хэлэх болгонд минь
Хангайн салхи намсаж байна лээ сонсоо байлгүй
Хүлээнээ гэж сэмрэх тоолонд минь
Хос цэцэгс сэрвэгнэж байна лээ хэлээ байлгүй чамд минь
Ирнээ гэж итгэх болгонд минь
Их талын нуур давалгаалж байна лээ мэдээ байлгүй
Ингэтлээ хайрлах хэцүү юм аа гэхэд
Ирмэлцэж байна лээ нугын цэцэгс дуулгаа байлгүй чамд минь




Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд
Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг
Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд
Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ

Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь
Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй
Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь
Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь

Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг                                                            
Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран                                                          
Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ                                                                                 
Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий

Маргад тэнгэрийн хаяанаас солонгын өнгө тодорход                                 
Миний хайртай ижий буяны учиг сүвэлдэг                                   
Манлай энэ найргийн минь тэргүүн эзэн болсон                                     
Мянган бурханы илчтэй миний хайртай ижий

Нутгийн өндөр уулс хүртэл ээжээс минь сүү хардаг                                                      
Нуурын олон шувууд хүртэл ээжээс минь дуу хардаг                                                   
Наадан тоглох багачууд хүртэл ээжээс минь чихэр хардаг                                                
Настан буурал өвгөд хүртэл ээжээс минь цай хардаг   

Ижийнхээ цагаан сүүнд бялууран би инээдэг нь үнэн                                                         
Ижийнхээ цайлган сэтгэлд татагдан би ирдэг нь үнэн                      
Ижийнхээ уужим өвөрт унтахдаа би жаргадаг нь үнэн                       
Ижийнхээ сайхан аялгуунд уярч би саатдаг нь үнэн

Шөнө болгоны зүүд хойморт ижийгээн би зүүдэлдэг                                                           
 өдөр болгоны бодол болгон ижийгээ би боддог                                                                 
Тэр жилүүдийн  жаргал болгоныг ижийтэйгээн би хүртээд                                             
Тэнгэр шиг өндөр наслаарай гээд охин нь таныгаа үнсье!
 





Үйс үнэртсэн исгэлэн дарсанд уусч
Үе үехэн таниараа амтлуулахсан
Өдөн цагаан дэрэнд хувирч
Өнчин шөнүүдийг хамтдаа үдэхсэн
Сэвсгэр цагаан даавуутай
Сэтгэл татам дулаан хөнжил болохсон
Сэрүү татсан шөнө чамайгаа хучиж
Чихэнд чинь хайрын үгсээ шивнэхсэн
Гархин оосортой уужим зайтай
Ганган гоё цүнх болоод
Гарт чинь бариулж мөрөнд чинь зүүгдээд
Гоёмсог охидын харцыг булаахсан


Гантиг цагаан ванн болохсон
Газрын рашаан усаар дүүргэж
Энхрий ялдам биеийг тань тэврээд
Энэ л насаа хамтдаа үдэхсэн
Тэнгэрт тэмүүлсэн гуалиг хуш болж ургахсан
Тэгээд хөрөөдүүлж харуулдуулж
Тэгшхэн цагаан авсанд хувилахсан
Алаг хорвоогийн тавилан жамаар
Амьдрал дуусах цагтаа таныгаа өлгийдөхсөн...



Уучил намайг чамтай байхыг хүссэнгүйдээ биш
Уулзвар зам дээр тээнэгэлзсэндээ
Ухааны жигүүрээр нисэх гэсэндээ
Урсгал усыг дагах гэсэндээ /чамаасаа хагацлаа/
Учирлыг тэгээд өөрөөр харах гэсэндээ
Уужим хорвоог хэмжих гэсэндээ
Уул бүхнийг давах гэсэндээ /чамаасаа саллаа/
Уучлахгүй байж болноо намайг
Уужим сэтгэлээр намайгаа явуулаач




Тэнгэрлиг нэгэн чи тэр л хайр минь байсан
Тэнгэрээс зүүгдээстэй солонго шиг тэнэгхэн хайр минь байсан
Гараас з
үүгдээстэй хүүхэд шиг эгдүүтэй хайр минь байсан
Галаас бадамлах оч шиг халуухан хайр минь байсан
Чи..
Дуусгалгүй орхисон дундуурхан дарс минь байсан
Дурсамж болон санагалзах дурсамжийн дэвтэр минь байсан
Дуртгалаас дуртгалд
үлдэх амьдрал минь чи байсан
Дуунд давтагдах дахилт шиг дурлалын
тэнгэр минь чи байсан

Чи миний - Чимээгүй зүрхний минь чин хайрын дуулал байсан
Чи миний - Чин хайрын сэтгэлийн минь чимээг
үй ирэх дурлал байсан
Чи миний - Нарыг тоглуулан зугаацуулах намуухан х
өгжим нь байсан
Чи миний - Насаараа хайрлаад ч багадам насны
минь хайр байсан


Ганцаардал хэмээх аймшигт мангастай
Гурав, дөрөвхөн хонохдоо л
Хайраа өгсөн Хань чамдаа
Хичнээн хайртайгаа би дэндүү мэдрэв
Хол байна даа, хол байна
Нэг сарын долоон дэндүү хол байна
Наашлуулж болох болов уу, тэр хугацааг
Наран нутгийн тэнгэр ивээх болов уу
Чамтайгаа хамт үүрд баймаар байнаа
Чинийхээ дэргэд жарган суумаар байнаа
Хорвоо ямар хатуу юм бэ
Хоёр сэтгэл юутай хэцүү юм бэ
Хайртай шүү, хайртай чамдаа
Хайрдаа дэндүү их хайртай шүү!

             Хурдан ирээрэй.
 




Болзоотой өдөр бороотой байсан
Бодол сүлсэн солонготой байсан
Хөхөө хүртэл донгодохдоо
Хөөрхөн гэж дуулж байсан


Тэр өдөр бороотой байсан
Тэнгэрийн цэцгүүд нойрмог байсан
Тэндээ шивнэлдээд нам гүм
Тийм үдэш ахиж ирэхгүй
Анхны өдөр бороотой байсан
Амрагын сэтгэл болзоотой байсан
Ангирын дуу холхон сонсогдож
Аз жаргал ойрхон байсан...
Болзоотой өдөр бороотой байсан
Бодол сүлсэн солонготой байсан
\



Zoolon shiwreh boroond bi durtai
Zorood ongoroh chamdaa bi hairtai
Budran oroh tsasand bi durtai
Busdaas iluu chamdaa bi hairtai...
Chaddagsan bol bi cham deer ochmoor
Changahan tewerch zondoo sanasnaa helmeer
Zuulun duut shuwuudiin irj butsah zorgoor
Zowhon chamdaa hairtai gj helmeer bna
Bi chamd hairtai gj helehiig husne
Bituuhendee chamaig bodoj odriig barna 
Hairtai gej helehed min huleej awaarai
Hariud n bi chamaig nasan turshdaa hairlana
Үргэлж санагдах үнэрийг чинь мартмаар байна.

Үдэш болгон бодогдох инээмсэглэлийг чинь мартмаар байна.

Үг хэлж, зөөлөн үнсдэг уруулыг чинь мартмаар байна

Үнэнч гэж цохилдог байсан зүрхийг чинь мартмаар байна.

Үнэндээ би чамайг бүхлээр нь мартмаар байна.

Мартмаар байна би чамайг

Зүрхэнд минь зурсан чиний гэх зураас бүхнийг

Зүгээр л би балруулдаж орхиод

Захирагдахгүй чамайг бодоод байгаа

Зөрүүд энэ сэтгэлтэйгээ ганц удаа ч болтугай эвлэрмээр байна.

Мартмаар байна би чамайг

Нарт ертөнцөд чамайг байдаг гэдгийг

Надтай тэгээд бас учирч байсан гэдгийг

Нимгэн хайр тээж ирчихээд

Насаараа шаналах гуниг өгснийг чинь мартмаар байна.

Мартмаар байна би чамайг

No comments:

Post a Comment