Бөө мөргөлийн жаяг ёсонд удган бөө болох тухай
Бөөгийн тухай...
Өвөг дээдсийн удамын хэлхээ өнөө хүртэл олон мянган жил үл тасран бидний үед өвлөгдөн ирсэн байх юм . Энэ жижиг туураг тусгаар монгол улсыг бүрэн бүтэн байлгаж өдий хүрхэд Бөө хүмүүний тус дэм голлох үүргийг гүйцэтгэн иржээ. Аль ч түүх сутарт тодорхойлон гаргасан зүйл хомс байдаг ч түүхэнд үзүүлсэн үүрэг үнлэшгүй их байсан нь өдгөө бүдэг бадаг цухуйж байна. Олон овог аймагыг нэгтгэх , бусад үндэстэнийг байлдан дагуулсан Монгол түмний дэлхийг эзэгнэсэн тэртээх 13 -р зуун , Манжийн дарангуйлал , Ардын хувьсгал гээд бидний мэдэх түүхэн он жилүүдэд Бөө түүний гүйцэтгэж байсан үүрэг байсаар байсан нь өвөг дээдэсийн удамын хэлхээ тасралтгүй үр хойчдоо уламжилагдан ирсэний жишээ юм.
Бөө гэх ойлголт ард түмний дунд таагүй сэтгэгдэл дагуулсаар өнөө хүржээ бөө бол хараал жатаг хийгч хар домын шүтлэг, бөө бол хүхэл дагуулаг ч хар шид дом гэх мэт үзэл суртал одоо ч ард түмний дунд түгээмэл байна.
Бөөгийн зан үйл үнэнийг дуулгаг ч , сэтгэлийг засаг ч , сургаалыг хайрлаг ч, амалсанаа биелүүлэг ч , биеийг анагааг ч , эвдэрсэнийг эвлүүлэг ч , өстөнийг зайлуулаг ч , Өнгөрсөн , Одоо , Ирээдүйг тольдогч хамгийн ардчилсан монгол түмэнд л байх уламжилагдсан зан үйлийн шүтлэг юм.
Бөө бөөгийн зан үйл ард түмнийг тэтгэх зөв замыг чиглүүлэх буяны төлөөх бүхийл үйлийг хийж Мөнх хөх тэнгэртээ даатган өөрийн утсан чинээ амиа зовсон зүдэрсэн ард түмнийхээ төлөө өгөхөд бэлэн тангараг өргөсөн тэнгэр хүмүүн байдаг.
Бөөгийн дуудлага уриа бүхэлдээ шүлэг яруу төгөс сонсголонтой магтаал дуулал. Байгал дэлхий , ан амьтан , араатан жигүүртэн, уул усаа магтан дуудсан яруу найраг юм.
Бөөгийн өмсгөл зүүсгэл эдлэл хэрэглэл бүхэлдээ уул ус, байгал дэлхий , ан амьтан тэдгээрийн оршилыг бэлэгдсэн байхын зэрэгцээ монгол түмний ахуйн эд хэргэлийг бэлэгдсэн бэлэгдэлтэй өвөрмөц шүтлэгийн зан үйлтэй.
Бидэнд өвлөгдөн ирсэн удамын хэлхээ зан үйлийн тэнгэр шүтлэгийг бөө хэмээх нэр зүүгсэд өнөө олширч удам судар ёс жаягаа хөсөр хаян хэдэн арван халтар зоосны төлөө буянаа баран бузарыг үүсгэн суух нь элбэг болж хэнээс ч нуухын араггүй болсон нь нэн харамсамаар халагламаар . Бөө гэж хэн юм , юу юм гэдгээ хазгай мэдэмхийрэгчид хэн болсоноо хальт ойлгогсод өнөө энэ эрэн цагт олон болсон нь яалтай ч билээ. Өөрийн гэсэн толгой үгүй багш гэсэн сэтэр зүүгсэдэд хамжлага мэт сүсэглэгсэд бас олон байгаа нь нэн харамсамаар.
Аливаа юм нэгдэлтэй байж аливаа юмс нэгдмэл нэг цул байж амьжалтанд хүрдэг нь маргашгүй үнэн. Тал бүрт олон толгой олон мэддэгүүд байгаад үүсэл хөгжил урагшилахгүй зогсонго байх нь гарцаагүй . Бие биенээ үгүйсгэн дээр доороо оролцон бие биенээ түлхэн бие биенээ жигшэн суугсад байгаа нь буруу байна. Энэ бүгдийг түлхэн унагаая тэнгэр заяат хүмүүнүүд минь.
Хүн төрөлхтөн галыг эзэмшиж эрхшээлдээ оруулж эхэлсэн тэр цаг хугацаанаас эхлэж бөө мөргөлийн жаяг ёс үүсч эхэлжээ.
Монголын,
Монголчуудын эртний дээдсийн жаяг ёс болох бөө мөргөлийн ёс заншил
маань цаг хугацааны хувьд нэгэн үе сэргэн мандаж, нэгэн үе мөхөн сүйрч,
нэгэн үе далд нууцлагдмал байдалд орж, нэгэн үе түркжиж, нэгэн үе
шашинжиж явсаар өнөөдрийн 21 р зуунд хүрчээ.
Би
Буриад хүн, Буриад бөө мөргөлийг судалж, алс зайнаас харж сонсож.
дуулж, ярилцаж явхад гоё байдаг. Тэд өнө эртний улиг түүх үлгэр домог
туульсаа басган миний шивнэн хүүрнэсээр байна. Бөө болно гэдэг нь хэдэн
уул усны нэрийг холбож шүлэг шиг юм болгочихоод түүнийгээ дуудлага гээд
хэнгэрэг балбаад байдаг ч юм арай биш бололтой.
Бөө
мөргөлийн ёс жаягт бөө удган хүн маань тэнгэрийн ороныг задлан уншиж
газартай хөөрөлдөж усыг чагнаж чаддаг байх учиртай. Энэ эрдэмийг гурваас
дөчин гурван насны хооронд төгс эзэмшиж, дөчингурван насандаа анхны
чанар шандарууг дөрвөн далай таван тивд таниулж тэнгэрийн оронд мэдүүлж
тэрмэн мичдэд дуулгаж, алтан наранд мөргөж, авай саранд бөхийж цахил
цагаан цахилгаан тэнгэрийн гал очин дуудлага татаж эхийн умайгаас эргэж
төрөхгүй эмнэг догшин уг гарвалаа алд биеэрээ эргүү улаан цусаараа
гүйлгэж уураг тарихиа бажуулгаж ухаан бодолоо эзэмдүүлж ургаа модонд хөхийчилж уулын модонд донгодож, усан далайд гутаарчилж угай ( удмын ) тэнгэрт бүргэдчилж бөө удган болох алхам эхэлдэг юм.
Бөө,
удган болсон хүн маань ямар байх вэ? Гэдгийг бөө мөргөлийн эртний
дуудлагуудад дурьдсан байдаг. Жишээ нь: Хорь буриадын Дашхай түргэний
заарингийн дуудалганд . . .
Хээ хээ хээ хээ
Хүлэрэй хүбүүн Хүхэдээмни
Хонгор hайхан хорин наhаган бишал
Хоёр hайхан басгатай
Гурван hайхан хүбүүтэй
Шандган сагаан гэргэтэй
Агц дүүрэн адуу малтай
Ааг бихалзhан дүчин наhатан л
Айл аймгай басгата
Аяглаж эргэхээ болинхойлэ
hамгад басгадай амтанд
Нюдэлж дурлахаа болинхойл
Амитан олон зонд
Зохидхон заяашаар хөтөлөхмни
Хүх тэнгэрэй орной
Тэрмэн мичнэй заяатай би
Тэнгэрийн хөтөчөөр угзрахмни
Энэ дуудлаганд ажилглалт задлан шинжилгээ (анализ) хийгээд үзвэл
- Хүлэрийн хүү Хөхөндэй гэдэг нь хүү маань хорин настан бишээ, хоёр охинтой гурван хүүтэй сайхан гэргийтэй (гэрийг гийгүүлэгч), Агц нутагаар дүүрэн малтай, айл хөршийн охидыг эргүүлдэггүй ( хормойн донгүй ) эмэгтэйчүүдтэй зөв боловсон харьцаатай учираас тэнгэрийн оронд тэрмэн ( зайгуул ) мич ( од ) болсон би ( Даш заарин ) хүүгээ бөө болгож ( угзрах ) хөтлий гэж хэлж буй дуудлага юм шүү дээ.
Бөө
болох нас эрт үеэс дөчин гурван нас гэж товлодог байжээ. Дөч давсан нас
гэдэг маань ямар нас вэ гэдгийг дээрх дуудлагад өгүүлж байна.
Уг гарвалын тамга
Бөө
мөргөлийн жаяг зан заншилд эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган бөө
гэнээ. Уг гарвалын тамга тэмдэг гэдэг бол удмын хүмүүс дундаа үе бүр
дээр нэгэн хүн буудаг бололтой. Төрөхөөс уг гарвалын ( онгодын ) тамгатай хүмүүс гол төлөв эхэстэйгээ ( алтан өлгийтэйгээ )
төрдөг. Алтан өлгийг алт мөнгөөр хөндөж эх бариж авдаг ажээ. Энэ ёс
Орос үндэстэнд, Киргиз, Узбек үндэстнүүдэд бас байдаг ажээ. Бөө маань
тодорхой жаяг ёсны дараа дэг дэв ахиж заарин бөө гэсэн цолонд хүрдэг.
Заарин цолонд хүрсэн бөө маань далдыг харж далайг тандаж, могойн мөрөөр
мөрлөж, хорхойн мөрөөр холбож, холыг ойртуулж, хар нүд нь хаслагдаж,
үзэх нүд нь гэрэлтэж, алд бие нь толирч ( өвчингүй болж ) амь нас нь бэхжиж бэхлэгдсэн байдалд далд үед ордог бөгөөд нармийн сүвээгээрээ нар харж ( нилээд туранхай хөнгөн жинтэй )
Дөрвөн цагаан мөчнөөсөө
Дөрвөн төө шөрмөс авч
Шигэн улаан цусаа
Шившин долгиолуулж
Шидийн торгон харгуй
Тодрон ургаж гарна гэдэг. Энэ зам нь наян нэгэн хүний амь насыг дааж үхэлээс аварч гучин гурван хүний харгуй замыг толруулж ( зөв замд нь оруулж )
боом тахал өвчнийг хааж гарч ирдэг ёстой. Түүнээс биш нэг чанар
хийчхээд заарин боллоо гэдэггүй юмдаа. Бөө мөргөлийн жаяг ёс маань шарын
шашин буддизмтай ганзага нийлдэггүй. Жишээ нь: Улз нутагт бөө лам хоёр
хүч чадалаа үзээд лам нь үхэж бөө нь сохорч бөө ламын түймэр гэгч гарч
маш их аюул болсон юм гэдэг. Дархадын нутагт Дамидан заарингийн ээж
удган Зөөлөнгийн хийдийн соржтой ном шид хаялцая гэлцэж өдөр товлоод
байтал давсаг бөөр нь өвдөж шээс нь гарахаа больжээ. Хөгшин энэ лам
хэлцэлээс өмнө шид гүйлгэлээ гэж бодоод хариулга хийж лам үхсэн юм гэдэг
л дээ.
Дархад
ястангууд түрүү булчирхайн үрэвсэл, давсаг бөөрний өвчинг, умай
өндгөвчний үрэвслийн өвчинг ламын хараал шидийн өвчин гэдэг ажээ. Бөө
мөргөлийн жаяг ёс маань хүн оюун ухаанаараа далд ертөнцөд буй өөрийн
төрөл садан дээдсийн язгуур сүнстэй холбогдох аргыг эзэмшихийг сургасан
зан заншил юмдаа.
Шинжлэх
ухааны эрдэмтэн доктор академчид оюун ухааны агуу төгс чадварыг нэгэн
самбарт хүн өөрөө агуу гайхамшигт хүрч эзэмшиж болдогийн жишээ бол сайн
эмч, сайн багш, сайн тракторчин, сайн жолооч гэх мэт. Хүн төрөлхтний
сайн гэгдэх чадвар гэдэг нь уг удмын сайн чанар чадавхи сэтгэл байхаас
гадна өссөн орчин нийгмийн орчин тойрны нөлөө байна.
Одоо
энэ үед монголчууд бөө, лам, удган нарт өөрсдийгөө даатгаж байхын оронд
өөр өөрсдийнхөө удмын угийн оюун ухааны нэгдлийн агуу чанарт өөрийн
оюун ухааны хүчээ нэгтгэж төвлөрүүлж зөв орчинд зөв сэтгэлтэй явбал та
төгс төгөлдөр амгалан тайван агуу гэгээлэг аж төрж амидрах болно.
- Болох
аюул гай гамшигаас урьдчилан бэлтгэлтэй ухаалаг байж давж гарах
сэтгэлийн хүч тэнхээтэй байх нь чухал. Хүн таны оюун ухаан сэтгэлийг
ааваасаа ээжээсээ өвөөгөөсөө эмээгээсээ удамшин өвлөгдөж үе үедээ
төгсжиж сайжирч агууд хүрэхээр зориж зоригжиж урган төлжиж нахиалж
мөчирлөж гэрэлтэн толорч байх учиртай. Та өөрөө л агуу, таны оюун ухаан
таныг хөтөлж явдаг болохоос биш таныг лам бөө удган хөтөлж явдаггүй.
Удган хүнийг уг гарвал нь сонгодог дуудлагын тухай
Жавхайн хүүхэн Жалбалмаа удган ижийн дуудлага. Буриад ястай Үгнэй харгана омогтой 91 настай
Алтан наран эхэ гарвал
Налхан буурал ижиймни
Нагнайн басган Найдалмаа
Наян найман Хамниганые
Найгуулж найрлуулж
Наhа ехэ буян буулгаж
Нахhан модон сэрэгийе
Найгуулан бөхийлгөж
Найман сутокт наhат багад
Нарнай толон тамгые
Хас татаж эргэвилби
Эсгэмни Хорилдой
Эхэмни Налхан
Харганаhаа гарвалитай
Үгнэhээ дуудлагатай
Өндөр хэжингэ ташлантай
Өндөр даваа шандантай
Үвгэнэй үвэлжөө наадантай
Үндэр хээр морьтой
Намхай Борын Бороохой
Бялхын бага басганд
Найм сутокдон наран хас татуулж
Нартые харанхуйлж
Намирhан тол татууллаа
Наhан багад нь бүүвэйлж
Арван гурван наhанд нь наж хорхой холбохоби
Арван долоон наhанд нь хар бүргэд тошилхови
Хорин таван наhанд нь хоёр зүрх холбохож
Долоон амин болгохови
Гучин таван наhанд нь гуниггүй эргэхэви
Дөчин гурван наhанд нь тэнгэрийн толон татуулж
Тэрмэн цагаан мичнэй
Тэнгэрийн хөтөч болгохови
- 1940
оны сүүлчээр харахгүй хөгшин алдартай борхон удган Тарь нутагт байжээ.
Энэ дуудлагыг тайлбарлая. Жамбалмаа удган 91 настай аав нь Үгнэй овгийн
Харгана ястай Буриад хүн юм. Ээж нь хамниган хүн юм. Хамниганы Налхан
удганы охин Найдалмаа удганы уг барьж жолоодож яваад 91 нас хүрээд нас
баржээ. Тэгээд цааш нь эцгийн талынхаа Намхайн Борын Бороохойн Бялхын
бага охинд найман хоногтой байхад нь эргэж хоёр нүдийг нь хасалж ( харахгүй болгож ) тамга татаж байна. Энэ тамгалсан бүүвэйг бүүвэйлж би өсгөнө гэж байна.
13
насанд нь наж хорхой холбож гэдэг нь ус гол мөрний урсгал чимээ өгч
шидлүүлнэ гэж байна. 17 насанд нь хар бүргэд тошино гэдэг нь тэнгэрийн
байдалыг таниулна гэж байна. 25 насанд хань ижилтэй болгож 7 ам бүл
болгон гэж байна. 35 наснаас санаа зовох юмгүй сайхан амьдруулна гэж
байна. 43 насанд удган бөө болгоно гэнээ. Бууж ирж буй угийн дуудлага
үглэлийг игэж зөв таниж ойлгох ёстой юмдаа.
Удган хүнд хориглох олон зүйл бий үүнд:
- Бөө мөргөлийн ёс жаягаа сарын тэмдэг ирж байхад гүйцэтгэж болохгүй.
- Билгийн тоололийн 9,19,29,2,8,16 нд бэлгийн харьцаанд орж болохгүй
- Жирэмсэн болвол бүх зэмсэгээ хүүхдээ 3 нас хүртэл хураадаг
- Хөхнийхөө сүүг хүүхдээсээ өөр хүнд өгч болохгүй
- Тогоо тавиж архи нэрж болохгүй
- Цус, элэг, бөөр, зүрх, гүзээ идэж болохгүй гэх мэт зүйл орно.
Билгийн
тоололийн сарын 2 нд өвчин зовлонгү байхыг даатгаж сүүг саранд өргөдөг.
8 нд дом шивч буудаг гэж үзэж саранд сүү өргөдөг. 16 нд саранд сүү архи
цай өргөж ялан дийлэгч төгс төгөлдөр болно гэж үздэг. 9,19,29 нд муу
хүчнээс хамгаалж хүрээ татаж ёслол үйлддэг ажээ.
- Цоохор мээрэн Ринчен бөө
Улз
голын буриад сумдад 60 гаруй удган бөө нар 1932-1996 онуудад байсан.
Эдгээр удган бөө нарын сургааль нутаг нугынхандаа үнэтэй зөвөлгөө болж
үлдэн уламжлагдсан байдаг. Би өөрийн мэдэж буй зүйлийг бичлээ. Та нар
бас өөрсдийн мэдэж буй зүлээ бичээрэй. Түүх бичигдсээр байх болно.
Монголчууд
бидний түүхэнд удам дамжсан увидастан Хаан Чингис Соркул хатан нараас
эхлээд олуулаа байжээ. Манжын хаанчлалын үед гарсан Монгол цааз хэмээх
хуулиар ид шидтэн увидастан нарыг тэнгэр тайх ёслолыг хориглож олон бөө
удган нарыг найр хийж согтоогоод түүдэг галд шатаажээ. Үүнээс хойш
тэнгэр тахихыг хориглож бурхан шашны сургааль аажмаар урсан орж ирсэнээр
Монгол жаяг, ёс, зан заншил, уламжлал, монгол дом ван орхигдоход
хүрчээ.
Одоо
цагийн хүмүүс Монгол удам судар жаяг ёсоо, зан заншилаа мэдэхгүйгээс
учир мэдэхгүй бөө удган нарт залилуулах мэхлүүлэх хандлага их байна.
Бөө удган хүний бага зэргийн тахилгыг төлгөн хонь, өндөр тахилгыг иргэн хонь, үхээрийг шүдлэн үхрээр хаадаг ёстой.
Хаан
хатан хүний амь насыг дааж азрага адуугаар бөөлж байсан юм гэдэг. Хаан
хатан ноёдоос алтан пайз шагнуулж байсан Аргачин толмаач Буриад хэмээн
нэрлэгдсэн хори түмэнд нилээд хэд бий.
Орос
орны Пётр хааны алтан одонт бөө гэж байсан. Хүмүүс бөө удган нараар уг
удам судрынхаа онгодыг нэр устай нь овог уриатай нь олж мэдэн аваад
түүндээ ёслол гүйцэтгээд мартаж орхихгүй яваад байвал бөө мөргөлийн жаяг
ёс гайгүй дээ хөө.
Хүн
өөрийн дээдсээ мэддэг түүндээ хандаж чаддаг байх хэрэгтэй л дээ. Тэр
удмын чинь онгод танид түшиг тулгуур гэрэл гэгээ болдог юм.
No comments:
Post a Comment